Алдартай хамтлагуудын нэр хэрхэн үүссэн тухай

BBC-Vol2-CoverArt

THE BEATLES – Хамтлагийн анхны гишүүн Стюарт Сатклифф тэдний дуртай байсан THE CRICKETS хамтлагийн нэрээс анх THE BEETLES хэмээх санааг гаргажээ. Тэд THE QUARRYMEN, THE SILVER BEETLES гэх нэрээр нэрлэгдэж байгаад хожим нь хөгжмийн хэмнэл Beat-г тодруулж THE BEATLES болсон байна. Жон Леннон энэ санааг гаргасан хэмээн яригддаг.

 Abba-Collected-Frontal

ABBA – Хамтлагийн гишүүн Agnetha Fältskog, Björn Ulvaeus, Benny Andersson and Anni-Frid Lyngstad нарын нэрийн эхний үсэг

 aerosmith

AEROSMITH- Жой Крамер анх Aero гэх нэрийг гаргаж иржээ. Нэгэн өдөр тэр найзуудтайгаа Aero-гийн араас янз янзын үг нэмж залгаж үзэж байхад нь нэг найз нь smith гэж хэлжээ. Ингэж энэ нэр үүссэн юм.

Alice_In_Chains_by_animals77

ALICE IN CHAINS – “The Brandy Bunch” цуврал киноны үзэгдлээс энэхүү нэрийг авсан гэж яригддаг.

original.mBUOwQj_-RJkpAzo2mLEqQlU_lDNkTRBZXQa6-t5Zkw

BACKSTREET BOYS – “The Backstreet Market” бол энэ залуусын ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан Флоридад байрлах дэлгүүр юм.

 bad-company-photo

BAD COMPANY – 1972 оны ковбой киноноос

Bee_Gees_HQ_wallpaper

THE BEE GEES – 1960-аад оны софт рок хамтлаг. Зарим хүмүүс энэ хамтлагийн BG-г “Brother Gibb” буюу Gibb овогтой ах дүү нараас бүрдсэнээс болдог хэмээн үздэг. Харин хамтлагийн тухай нэгэн өгүүлэл дээр энэ бол тэднийг эхэлж байхад тусалсан 2 найзынх нь нэр болохыг дурджээ.

BonJovi-bon-jovi-762110_1024_768

BON JOVI- Нью Жерсигээс гаралтай хамтлагийн ахлагч Жон Бон Жовигийн нэрээс. Түүний жинхэнэ нэрийг John Bongovi, Jr гэдэг.

2281_coldplay1

COLDPLAY-Крис, Жонни, Вилл, Гай нар анх “Starfish” хэмээх нэртэй хамтлагтай байсан ба найзуудынх нь хамтлагийг “Coldplay” гэдэг байв. Харин тэд энэ нэрийг хэрэглэхээ болиход “Starfish”-ийнхэн нэрийг нь хэрэглэж болох эсэхийг асуужээ. Coldplay гэдэг нь яруу найргийн цуглуулгыг багтаасан ном гэнэ.

 Green-Day-Wallpapers

GREENDAY-‘green day’ гэдэг нь марихуана татаж өдөр өнгөрүүлэхийг илэрхийлдэг хар ярианы үг юм. Билли Жой Армстронг анх хар тамхи хэрэглэж үзсэн тухайгаа “Green Day” хэмээх дуу зохиосон бөгөөд энэ нь удалгүй хамтлагийн “Sweet Children”гэх нэрийг өөрчилсөн байна.

 grupo

LINKIN PARK-Энэ нэрийг хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон санаачилжээ. Тухайн үед уг хамтлаг өмнөх нэрнээсээ болоод зохиогчийн эрхийн асуудалд ороод байсан бөгөөд Честер үүнийг хамтлагийнхаа сургуулилтанд очих замд Lincoln Park-аар дайран өнгөрөхдөө олсон гэдэг. Харин lincolnpark.com-домэйныг эзэмших нь өндөр төлбөртэй байсан тул тэд LInkin park болгож өөрчилсөн нь энэ юм.

 a0088534ff09b0351a4aa898004f2002

PINK FLOYD-Олон нэрээр дуулж байсан тэд “Tea Set” гэх нэртэй байхдаа адилхан нэртэй өөр хамтлаг байгааг мэдсэн гэдэг. Ингээд Сид Баррет блюз урсгалын хөгжимчин Пинк Андерсон болон Флоип Каунсил нарын нэрээр The Pink Floyd Sound хэмээн нэрлэсэн байдаг. Харин удалгүй Sound гэх нэр нь алга болж Pink Floyd-р овоглох болсон байна.

 8788399-queen-band

QUEEN-Энэ хамтлаг анхлан Smile гэх нэртэй байжээ. Дуучин Фредди Меркури хамтлагтаа шинэ нэрийг өгсөн бөгөөд хожим нь “Олон жилийн өмнө би Queen нэрийг бодож олсон байсан юм. Энэ бол зүгээр л нэр. Гэхдээ үнэхээр эрхэмсэг сонсогддог.” гэж хэлжээ.

 U2 IN FEZ - MORROCO (16-04-10)

U2-АНУ-ын тагнуулын төлөвлөгөөнөөс сэджээ. Боно нэг удаа энэ нэрийг сонсогчдод илүү ойр “you too”-гэсэнтэй адилхан сонсогддог хэмээн хэлсэн байдаг.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …