АХМАДЫН ЗОЛБОО хамтлагийн “Нойргүй хоносон зургаан нот…” тоглолт болно

Хөгжим бол ертөнцийн амьтай бүхэнд мэдрэгдэн нөлөөлж хүмүүний сэтгэлд  нэвтэрдэг түгээмэл хэл юм. Хүн бүртэй ижилхэн ойлголцох энэхүү сонгодог хэлээр боломжийг олгох нэгэн тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэх болсондоо байртай байна.

01

… УРИН ХАВАР ИРЛЭЭ, УЛААНБААТАРЫН ҮДЭШ, ТАЛЫН МОНГОЛ АЙЛ, СЭХҮҮН САЛХИ, ХЭРВЭЭ ЧИ ДАРС БАЙСАН БОЛ, 40 МЯНГАТЫН БЛЮЗ, ХОСЛОН ДУУЛЪЯ, ХАЙРЫГ МИНЬ ЧИ СОНС, ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ, САР ШИГ ХОЛЫН НУТАГ, ДОГЬ БАЙГАА БИЗ, СӨГНӨГӨРИЙН ГОЛ, СҮҮН ЦАГААН ХУРИМ, ХЭН ЮМ БЭ, ШИНЭ ЖИЛИЙН ШӨНӨ САЙХНАА, ЗҮҮД, БҮЖЭЭЭРЭЙ, ДАНДАА ЧАМАЙГ ХАЙРЛАЖ ЯВЪЯ,  БИ МОНГОЛ ХҮН, ХАРИЙН НУТАГ, АМИН ХАЙРЫН ЭХ ОРОН, ТЭР НАМАЙГ ДУРСДАГ БОЛОВ УУ, ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭХ ОД, ХИЙМОРЬ ТЭТГЭСЭН УЛААНБААТАР,ГАЦУУРХАН, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ …

Эдгээр нэрүүдийг уншихад өөрийн эрхгүй аманд дууны үг орж ирэн аялагдаж, сэтгэл догдлуулдаг. Хүний сэтгэлийн их хүчийг өдөөж, сэргээж, тэжээж байдаг далдын увидас бол яах аргаггүй л дуу хөгжим юм.

Хөгжмөөр хөглөгддөг онцлогтой ард түмний хүсэлтээр, хөгжмийн урлаг тэр дундаа рок попын үүсгэн байгуулагчдын нэгэн үеийнхэн нэгдэн АХМАДЫН ЗОЛБОО хамтлагийг байгуулж олон олон жил ард түмний сэтгэл зүрхийг уярааж, уйлуулж, дурлуулж яваа Монголын шилдэг 6 хөгжмийн зохиолчийн 3000 гаруй дуунуудаас шилэгдэн сонгогдсон дуу хөгжмийн тоглолтыг сонсогч үзэгчиддээ зориулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү тоглолтыг мэргэжлийн түвшинд, үзэгч олондоо шинэ содон сонингоор дүүрэн байлгахаар дуу хөгжим, гэрэл, техникийн хангамж үйлчилгээ эрхэлдэг ТОТАЛ МЮЗИК компани, зохион байгуулалт найруулга дээр Жи энтертэйнмент компани ажиллаж байна.

Тоглолтонд:

Лхагвадоржийн БАЛХЖАВ, Ишжамцын БОЛООЖ,  Гомбосүрэнгийн ЭНХБАЯР, Гэсэржавын ПҮРЭВДОРЖ, Балчинжавын ДОЛГИОН, Гончигийн  ЖАРГАЛСАЙХАН  нарын Монголын эстрадын шилдэг  хөгжмийн зохиолч, дуучин, уран бүтээлчид оролцоно.

02

АХМАДЫН ЗОЛБОО ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТ    2014 оны 0 05-р сарын  3, 4-ний өдрүүдэд     UB PALACE -д зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 

Тоглолтын хэвлэлийн төлөөлөгч  Т.Ариунаа  / 88032994 /-аас авна уу

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …