Дотоодын цэрэг өөр нэр, шинэ бүтцээр ажиллаж эхэллээ

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж Улсын онц чухал объектыг хамгаалах зэрэг олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр болсон.

Хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дотоодын цэргийн ангиуд татан буугдаж Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын харъяа анги /хэлтэс/-ийн бүтэц зохион байгуулалтаар хуучин гүйцэтгэж байсан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.

Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын анги /хэлтэс/-ийн бүтэц, зохион байгуулалтыг  шинэчлэн баталж 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүлсэн байна.

Ингэж нэр нь өөрчлөгдөж өөр зохион байгуулалтаар ажиллах болсон 05 анги /хэлтэс/-ын даргаар хурандаа У.Бат-Эрдэнэ, 805 дугаар анги /хэлтэс/-ийн даргаар  хурандаа Ц.Гансүх нар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар нь газар, анги, хэлтэс, тасаг нэгжийн зохион байгуулалттайгаар Дипломат төлөөлөгчийн газар, Улсын онц чухал объектыг  хамгаалах зэрэг олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн 10 гаруй үүргийг улсын хэмжээнд хариуцан ажиллахаар болжээ.

Мөн 809 дүгээр тусгай салбарыг шуурхай зориулалтын хэлтэс болгон өргөтгөж гамшиг, аюул, осол, хямралт байдалтай тэмцэх мэргэжлийн нэгж болгож хэлтсийн даргаар цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхсолонго ажиллахаар боллоо.

Хуучнаар Дотоодын цэргийн анги, салбар гэж нэрлэж байсан нэгжүүд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, хэлтэс, тасаг, нэгж болж өөр нэр шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар шинэчлэгдэн зохион байгуулагдаж дууссан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу Дотоодын цэргийг өөр нэр бүтэц, зохион байгуулалтай болгосноор алба хаагчдын эрх зүйн байдал баталгаажиж,

Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл

Албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл

Цолны нэмэгдэл

Ур чадварын нэмэгдэл авахаас гадна цагдаагийн дүрэмт хувцсаар хангагдаж олон нийтийн аюулгүй байдлыг хангах олон талт үүргийг гүйцэтгэж ажиллах юм.

ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗАР

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …