Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх замыг хаана

Урин дулааны улирал ирж нийслэлд зам засварын ажил хийгдэж эхлээд буй юм. Энэ хүрээнд өнөөдөр Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын хөдөлгөөнийг зогсоож зам засварын ажил эхлүүлэх юм байна.

Уг засварын ажил энэ сарын 21 хүртэл үргэлжлэх юм байна. Засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэх бөгөөд инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажил болон зам барилгын ажлыг хийх аж.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …