Эх нялхасын ЭШТ-д 3 ихэр хүүхдээ үзүүлэхээр ирсэн залуухан хос олны анхаарлыг татаж байлаа. Эхнэр нь нэг хүүхдээ тэврэн, нөхөр нь нэг хүүхдээ энгэртээ үүрэн, гуравдахийг нь сагсанд хийж барьсан нь өөрийн эрхгүй хүмүүсийн өхөөрдөх сэтгэлийг татаж байлаа. Ихрүүдийн ааваас цөөн хэдэн асуулт асууж, зураг аван сайтад нийтлэхийг хүсэхэд тэрээр уриалханаар зөвшөөрсөн юм.
– 3 бяцхан ихэр хүүхэдтэй явж байгааг тань хараад өөрийн эрхгүй сэтгүүлч мэргэжилдээ хөтлөгдөн товч хэдэн асуулт асууя гэж бодлоо. Та хоёр өөрсдийгөө манай уншигчидад танилцуулаач
– Бид хоёр Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн. Одоо Багануур дүүрэгт амьдарч байгаа. Намайг Баясгалан, эхнэрийн маань нэрийг Сарантуяа гэдэг.
– 3 ихэр хүүхэдтэйд тань баяр хүргэе. Ихрүүд хэзээ мэндэлсэн вэ, хүйсийн хувьд …
– Баярлалаа, манай гурав, оны өмнө 10 сарын 28-нд мэндэлсэн, хоёр охин, нэг хүүтэй.
– Ихрүүд эрүүл саруул, эсэн мэнд өсөн бойжиж байгаа юм байна
– Тиймээ, ихрүүд маань эрүү саруул сайн өсөж байгаа, өнөөдөр энд цаг тухайдаа ордог эмчин үзлэг, хяналтандаа орох гээд энд явж байна.
– Ихрүүдийн нэр хэн билээ?
– Хүүг маань Ананддорж, дунд охиныг Номин-Од, бага охиныг Номин-Солонго гэдэг.
– Нууц биш бол гурван ихэрт төр засгийн байгууллагын зүгээс ямар туслалцаа үзүүлсэн вэ, бодитой дэмжлэг байдаг уу
– Байна байнаа, төрсний дараа 3 ихрийн сувилалд төрийн халамжинд нэг сар үнэгүй сувилуулсан, мөн гурван ихэрт төрөөс тус бүрд нь 3 сая, нийт 9 сая төгрөг өгсөн. Төр засагтаа талархаж байгаа
– Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
– Баярлалаа, танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье
Ярилцсан А.Галт