Санал асуултын дүн гартал хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 09 сараас хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага  бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа.

Энэхүү хогны ногоон уутны тараалтыг  цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуултыг иргэдийн дунд явуулах тогтоолыг НИТХ-аас 3 сард гаргасан юм. Тиймээс иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэтэл хогны ногоон уутны тараалт хэвийн үргэлжилнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …