“Соёмбо”-оор гангарсан бэлгэвч

magnaiШӨХТГ-ын даргаа О.Магнай томилогдон ажилласнаас хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн, бас нилээдгүй ажил хуулийн төслийг санаачлан хуулин хүрээнд шийдсэн билээ. Түүний хийсэн томоохон ажлын нэг бол яах аргагүй “Чингис”-ийн нэр болоод дүрийг ашиглах мөн “Соёмбо”-ыг ашиглах тухай хуулийг гаргаж УИХ-д өргөн барьж байсныг Монголчууд мэднэ. Ер нь мартах ч үгүй байх.

Гэтэл энэхүү хуулийн санаачлага гараад хоёрхон жил хүрэхтэй үгүйтэй болоход л өнөө хуулийг нь гууль болгосон асуудлууд хөндөгдөн гарч ирдэг нь Монголчуудын гэм биш зан болсон. Нэгэнт хийгээд өнгөрсөн хэмээгээд нүдэн балай чихэн дүлий оргиод өнөө өөрийн санаачилсан хуулийг эргэж харах сөхөөтэй нэгэн байгаа гэдэгт эргэлзэхэд хүрнэм.

Хамгийн сүүлд л гэхэд Соёмбо бэлгэдэл Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөр үнэгүй тараагдаж буй бэлгэвчний нүүрийг чимэх болжээ. Хүн тухайн зүйлийг хэрэглээд хогийн саванд хаяна. Ингээд л Соёмбо бэлгэдэл хогийн саванд хэвтэж, дээрх сүржин нэртэй хуулийн хэрэгжилтийг хялбархан дүгнэж, үнэлгээ өгөх боломжтой болж байх шив.

Харин “Монголын хууль гурван өдөртөө” гэсэн өнөө тэнэг үгээрээ хааж суух. Гэтэл энэ үгийн утга учир хэзээнээс гарсныг одоо төдийлөн ойшоож харах хүн ховор болсон нь харамсалтай. Уг нь өнөө Монголын их хаадын үед гурван хоногийн дотор уг хуулийг улсын өнцөг булан бүрт түгээх гэдэг утгаар хэрэглэгдэж байсан үг хэмээн саяхан нэгэн эрдэмтэн ярихыг сонсож байсан. Харин өнөө үед бол гурав хоноод л мартагдана гэсэн утгаар хэрэглээд заншсан нь харамсалтай.

Эцэст нь хэлэхэд хийсэн санаачилсан хуулиндаа эргэж анхаарах хэрэгтэй биш үү Магнай дарга аа!!!

Ч.Мөнхбат /bolod.mn/

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …