Манай улс өрийн дарамтад орж болзошгүйг АХБ-аас анхаарууллаа

Нийслэлд_“Азийн_хөгжлийн_банк”-наасАзийн хөгжлийн банк манай улсыг өрийн дарамтад орж болзошгүй байгааг анхааруулжээ. Тодруулбал, “Нүүрсний экспорт 2011 оноос хойш үнийн дүнгээрээ ихээхэн хэмжээгээр буурсан атлаа хэмжээ нь төдийлөн буураагүй. Үүнийг БНХАУ-ын эдийн засагт нийлүүлэгдэж байгаа нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж болно. Тус улсын экспортын хэмжээ өссөн атлаа, Монголоос нийлүүлсэн нь буурсан. Үүнээс үүдээд төсвийн орлого, уул уурхайн салбарт орж байгаа гадаадын хөрөнгө оруулалт удаашралтай буурсан үзүүлэлтүүд харагдана” гэдгийг Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсын гадаад өр өнгөрсөн жилүүдийн хувьд өндөр өсөлттэй байгаа. Гадаад өрийн төлбөрт гарч байгаа мөнгө нийт экспортын 22 хувьд хүрчээ. Сүүлийн гурван жилд энэ үзүүлэлт онцгой нэмэгдсэн байна. Тиймээс энэ нь цаашдаа зээлийн дарамт бий болох эрсдэл байгааг Азийн хөгжлийн банкнаас анхааруулжээ. Түүнчлэн “Эдийн засгийн хурдац 2011 оноос хойш монгол улсын хувьд  саарч байна. 17,5 хувь байсан өсөлт 2013 онд 11,7 хувь болсон. 2014 онд эдийн засгийн өсөлт 9,5 хувьтай байх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Энэ нь Оюутолгойн баяжмалын үйлдвэрлэл уул уурхайн олборлолттой шууд холбоотой. 2015 онд эдийн засгийн тэлэх бодлогуудаа чангатгавал эдийн засагт уул уурхайгаас бусад салбарын өсөлт ажиглагдах болов уу гэжээ. Мөн Монгол улсын хувьд 2013 оны эцсийн байдлаар инфляци 10,4 хувьтай гарсан. Энэ онд инфляци өсч 11 орчим хувьтай байх болов уу гэсэн таамаглалыг Азийн хөгжлийн банкнаас гаргасан байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …