Гавьяат тамирчин Б.Сэр-Од, Япон улсын нэрийн өмнөөс уралдана

Монголынхоо нэрийг гүйлтийн төрлөөр дэлхийд гаргаж яваа ганц тамирчин болох МУГТ Б.Сэр-Од Япон улсын нэрийн өмнөөс уралдахаар болжээ.

Тодруулбал, Японы “NTT” компанитай оны өмнөхөн гэрээ байгуулсан тэрээр энэ сарын 20-нд болох Нагано хотод өвлийн олимп зохиогдсоны дурсгалд зориулсан марафон гүйлтийн олон улсын тэмцээнд тус улсын нэрийн өмнөөс оролцохоор болсон байна.

Дашрамд дурьдахад, тэрээр өнгөрсөн сараас Монголын Үндэсний шигшээ багаас албан ёсоор гарсан билээ. Учир нь дасгалжуулагчаар нь ажилладаг байсан түүний эхнэр О.Оюунтуяаг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хассантай холбоотой гэдэг.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …