Хангалтгүй хооллолт “Сүрьеэ өвчин” үүсэхэд нөлөөлдөг

worldtbdayЕрөнхий:

Сүрьеэ өвчин нь янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол төлөв нэг ба түүнээс олон тооны үрэвслийн голомт үүсгэдэг халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно.

Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс: 
• Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал
• Хангалтгүй хооллолт
• Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх
• Дархлаа сулрах
• Стресс
• Дагалдах өвчнүүдтэй байх / чихрийн шижин, ходоод гэдэсний шархлаа өвчин, уушгины өвчин /
• Өвчтэй хүнээс сүрьеэгийн халдвар авах амархан. Өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаах зэрэгт
Илрэх шинж тэмдэг: 
-бие сульдах, амархан ядардаг болох
-хооллох дур багасах, богино хугацаанд 5-10 кг турах
-шөнөөр хөлрөх
-биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах
-ханиалгах, цустай цэр гарах
-нүдний харц гялалзсан болох
Сүрьеэгийн халдвар ба өвчин: 
Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушгины сүрьеэгээр өвчилсөн байдаг. Уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг. Тэднийг ханиалгах, найтаах, цэрээ хаях, ярих, дуулахад сүрьеэгийн нян агаарт цацагдан, бохирдсон энэ агаараар нь халдварлагдсан хүмүүс сүрьеэгийн нян авдаг.
Сүрьеэг оношлох шинжилгээнүүд :
Удаан хугацаагаар ханиалгаж байгаа хүний цэрэнд сүрьеэгийн нян хайх шинжилгээ хийвэл хамгийн үр дүнтэй. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг 3 удаа тусгай саванд авна. Шинжилгээг авахын өмнө амаа буцалсан усаар зайлж цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Цэр биш шүлсээ хийвэл шинжилгээний хариу буруу гардгийг анхаараарай.
Сүрьеэгийн эмчилгээний зорилго: 
Сүрьеэгийн эмчилгээ хийж байгаа тохиолдолд эдгэрэлт 30%-аас дээш байх бөгөөд зөв эмчилгээ хийвэл нас баралт харьцангуй бага байх болно.
• Өвчтөний гэр бүлийнхэнд болон бусад хүмүүст халдвар дамжихаас сэргийлнэ.
• Өвчтөнг эдгэрүүлнэ
• Өвчний улмаас нас барах болон хожмын хүндрэлээс урьдчилан сэргийлнэ
• Өвчин дахихаас сэргийлнэ
• Эмийн дасалтай сүрьеэгээс сэргийлнэ
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …