Ц.Хулан “Алтан зэгсний ангир” найргийн ном гаргажээ

ts_hulan Яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир” нэртэй яруу найргийн шинэ номоо гаргажээ. Tнэхүү ном нь түүний  “Зүгээр л нэг амьдрахсан” номоос хойш гаргаж буй анхны бүтээл юм. Номын нээлт маргааш 15.00 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно.

Номын хуримд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай, болон модернист яруу найрагч Б.Галсансүх, алс баруун хязгаар Ховдоос ирж буй Хөөдэйн Эрдэнэбаатар нарын үеийн үеийн шилдэг, шижигнэсэн уран бүтээлчид оролцож, уншигчидтай уулзалт, яриа өрнүүлэх ажээ. Мөн энэ үеэр найрагч Ц.Хулангийн гарын үсэгтэй номын худалдаа болох юм байна.

Г.Сонор Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …