Манай сайтын зүгээс уншигч та бүхнийхээ амралтын өдрүүдэд зориулан шинэ хоолны жор оруулж байхаар боллоо. Жоолны жорыг фэйсбүүкийн Taste it. Энийг хар даа! хоолны группийн гишүүн, тогооч Suk Suk буюу Ц.Сувд-Эрдэнэ хөтлөн явуулана. Ингээд та бүхэндээ тогооч Suk Suk – ийн хоолны шинэ жорыг хүргэе. Дашрамд нь тогооч Ц.Сувд-Эрдэнэд Өглөө.мн сайтын уншигчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.Үхрийн хэл -100гр
Гоймон – 50гр
Лууван – 10гр
Юуцай – 5гр
Улаан лооль – 50гр
Амтат чинжүү – 40гр
Оливын тос -20гр
Нимбэгний шүүс -5гр
Зөгийн бал
Давс
Элсэнчихэр
Хар повоор
Хийх арга:
Үхрийн хэл чанах: 3-5 литр усанд давс , перец, лаврын навч зэргийг хийгээд усаа буцлангуут үхрийн хэлийг бүхлээр нь хийж 2.5-3 цаг орчим чанана. Чанаж бэлэн болсон хэлийг шууд хүйтэн усанд сойж гадна талын хатуу хэсгийг хуулж цэвэрлэнэ. Хэлийг хөргөсний дараа нимгэн хавтгай хэрчинэ. Гоймонгоо чанаад шүүж хөргөнө. Мөн бусад ногоонуудаа нимгэн хэрчиж бэлэн болгоно.
Амт оруулагч:
Оливын тос, нимбэгний шүүс, перец, зөгийн бал зэргийг сайтар холиод бэлэн болсон бүтээгдэхүүндээ хийж хутгаад үхрийн хэлэн салат бэлэн болно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

