Амралтын өдрийн оройн зоог: Тахианы цээж махан хавчуурга

1379711_281375872038552_2127003281_nОрц:
– Тахианы цээж мах -300 гр
– Сухар -200 гр
– Төмсний гурил -100 гр
– Өндөг -2 ш
– Курицы амтлагч -3 гр
– Ургамлын тос -500 гр

Хийх арга:
Тахианы цээж махыг нимгэн хавтгай зүсэж дэлгээд зузаан хэсгийг нь давтаж нимгэлнэ.
Өндөгөө задалж сайтар хутган курицы, гурил нэмж льезонд бэлдэнэ.
Тахианы давтаж бэлдсэн махыг төмсний гурилаар хоёр талыг нь бүрээд льезонд дүрж сухарт өнхрүүлнэ. Хайруулын тавганд их тос хийж 180 хэм хүртэл халаагаад бэлдсэн тахианы цээж махыг шарж болгоно.

Хавчуурганд нь та хүссэн ногоо, шанзаа хийгээд өөрийн хүссэн хэлбэрт тохируулан хэрчилт хийж болно.

Жорыг:  Өглөө.мн сайтын хоолны жор буланг хөтлөгч  – https://www.facebook.com/suvderdene.tsevegdorj

Ugluu-logo172216


Санал болгох мэдээ

Өглөөний цайг өөртөө зориулахын ач тус

Эерэг, аз жаргалтай өдрийн эхлэл нь өглөөний цайтай холбоотой. Гэтэл завгүй гэх тодотголтой амьдралын хэмнэлд …