Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн болно

“Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн”-ийг Эрүүл мэндийн яам ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэнэ. Энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох тус зөвлөгөөнд ЭМЯ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон ХБНГУ-ын ЭМЯ, Элчин сайдын яам, Глобаль сан, Азийн хөгжлийн банк, ДЭМБ, MESHHP, ЭМШУИС-ийн 150 орчим зочид, төлөөлөгчид оролцох юм байна.

Зөвлөгөөнөөр “Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 165 тоот тушаалын хэрэгжилт, эмнэлгээс шалтгаалсан халдварын хүн амын эрүүл мэнд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, лабораторийн оношилгооны чадавх, тандалт, бүртгэл мэдээллийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэнэ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …