Аз жаргалын шалгуураа багасга

happy Хүсэн хүлээж хүлээж амсах жаргал сайхан байдаг ч тэгэж их хүлээсэн байж амсах мэдрэмж нь хэдхэн минут бол тэр үнэхээр их үнэ цэнэтэй гэж үү? Та аз жаргалдаа тавих шалгуураа өндөр болгох тусам аз жаргал таниас төдий чинээ холдож байдаг. Нээрээ нь ч минутаар хэмжэвэл таны мэдэрсэн аз жаргалын мэдрэмжийн нийт үргэлжилсэн цаг хугцаа нь бүх амьдралын тань цаг хугцаатай харьцуулбал 0,1 хувь байж ч мэдэх юм. Яагаад ийм бага байна вэ? Та аз жаргалд хэт өндөр шаардлага тавьснаас болжээ. Хэрэв тийм бол энэ чинь зүгээр л тэгэж их хүлээж чинэрсэн хүслийн ханамж, хуримтлагдсан энергийг сулрал, шуналын биелэл л юм. Хувирч өөрчлөгдөх нь аль болох бага, тогтмол удаан үргэлжилдэг аз жаргал л илүү үнэ цэнэтэй биш гэж үү? Хүрэхэд их хол тийм аз жаргалын шалгуурыг өөртөө тавиад аз жаргалыг хойшлуулах хэрэг байна уу? Болж өгвөл аз жаргалын шалгуураа багасгаж агшин хором бүрээс аз жаргалыг мэдрэн аз жаргалын мэдрэмжийг ойр ойрхон олон юмуу эсвэл урт удаан болгох хэрэгтэй.

Erdenezuu Monastery Baasansuren

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …