Порно үзсэн хүү секс хийж үзэхээр бяцхан дүүгээ хүчирхийлжээ

imagesСүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд эцэг, эхчүүдийн хүүхдүүддээ тавих хараа хяналт суларч, цахим орчинд хэт чөлөөтэй орхих болсны нэгэн аймшигт уршиг Их Британид гарлаа.

Тодруулбал,   гэртээ найман настай дүү охинтойгоо үлдсэн 13 настай хүү порно кино үзсэнийхээ дараа секс хийж үзэх хүсэл төрж, төрсөн дүүгээ хүчирхийлжээ. Хүү дүүгээ жоохон учраас энэ талаар ойлгохгүй гэж бодсон ч бяцхан охин эцэг, эхийгээ ирмэгц энэ тухай шууд мэдэгдсэн байна.
Хүү байцаалт өгөх явцдаа “Би зүгээр л секс ямар байдгийг мэдэхийг хүссэн. Их гоё юм шиг кинон дээрээс харагдсан” хэмээжээ. Шүүхээс хүүг, охин дүүгээсээ насан туршдаа тусдаа амьдрах шийдвэр гаргасан байна.

Сэтгэл судлаачид, болон секслогчид бага насны хүүхдүүд ийн хүчингийн хэрэг үйлдэх болсон нь хүүхдүүд интернэтэд чөлөөтэй нэвтэрч насанд хүрэгчдийн киног дурын сайтнаасаа, ямар ч тайлбаргүйгээр үзэж байгаа нь тэднийг ийм хэрэг үйлдэхэд хүргэж байна. Хүүхдүүд секс юунд хэрэгтэй, ямар ач холбогдолтойг ойлголгүйгээр зүгээр л кинон дээрээс харсанаа шууд хийж үзэх сэдлийг 00 кинонуудаас авсаар байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт сайн тавьж, сексийн талаар ойлголт мэдлэг өгөх хэрэгтэй.

Мөн цахим орчинд порно киног хяналттай, тусгай төлбөртэй байршуулах хэрэгтэй. Дурын нэг нь ийм бичлэг оруулдаг, хэн дуртай нь орж үздэг үнэгүй байх нь энэ төрлийн гэмт хэргийг ихэсгэж байна хэмээн зөвлөжээ.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …