“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн сайхан байх зөвлөгөө

Манай гарагийн хамгийн тачаангуй, төгс биетэй бүсгүйчүүд болох “Victoria’s Secret” брэндийн сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Тэд асар их хүч хөдөлмөр зарцуулж байж, ийм сайхан харагддаг гэдгийг та доорх зөвлөгөөнөөс ойлгох байх. Хэрэв та хүсэх л юм бол тэдэн шиг болж чадна.
Эрин Хитертон: Би “Ballet Beautiful”-аар (балеттай хосолсон фитнес) хичээллэдэг. Энэхүү хичээл маань мөн эмэгтэйлэг, гоё хөдөлгөөнтэй болоход тустай. Өсвөр залуу насанд энэ л надад дутагддаг байсан. Тэгээд ч биеэ гоё авч явах сайн арга.
Даутцен Крез: Хөлс маань мөндөр шиг л асгарч байвал миний хувьд төгс дасгал. Би өөрийгөө 100 хувь дайчлах дуртай. Иймээс мөн зүрхэнд ачаалал өгөх дасгал их таалагддаг. Түүнчлэн би их гүйдэг. Нью-Йорк хотоор гүйх дуртай, дээс тоглон, заримдаа боксоор хичээллэдэг.
Адриана Лима:  Би өдөр бүр 2 цаг хичээллэдэг. Миний дасгал сургуулилтын хөтөлбөрт бокс, дээс тоглох, хүнд ачаа өргөх зэрэг заавал ордог.
Кэндис Свейнпол: Би спортоор тогтмол хичээллэдэг. Ялангуяа загварын үзүүлбэрийн өмнө ачааллаа 2 дахин ихэсгэдэг.  Тайзан дээгүүр хүчтэй, сайхан гэдгээ мэдрэн алхах их сайхан. Энэ нь юуны өмнө өгзөг, хөлд хамаатай. Иймээс  би өгзөг, хөлдөө онцгой их анхаардаг.
Алессандра Амбросио: Би 10 жилийн өмнөхөөсөө дээр харагдаж байгаа шүү. Биеийн галбираа хэвээр хадгалах тийм ч хэцүү биш. Би пилатес дасгал, йогоор хичээллэдэг. Мөн өгзгийн булчинд зориулсан 10 өдрийн “Brazil Butt Lift class” хөтөлбөрийн дагуу үе үе идэвхтэй хичээллэдэг.
Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …