Манчестер Сити шинэ удирдлагатай болов

Manuel Pellegrini Manchester City-г удирдахаар боллоо

Испанийн Ла Лигийн Малага клубыг 2 жил зургаан сар удирдаад энэ  сарын нэгэнд ажилаа хүлээлгэн өгсөн Чили мэргэжилтэн Manuel Pellegrini Английн Премьер Лигийн Manchester City клубтэй гурван жилийн байгуулсан байна.Тэрээр Manchester-ийн багт Малагад хамтран зүтгэж байсан туслах дасгалжуулагч Ruben Cousillas , хаалгачдын дасгалжуулагч Xabier Mancisidor , Фитнессийн дасгалжуулагч Jose Cabello гэх гурван хүний хамт ирсэн бөгөөд Pellegrini Manchester City клубын үндсэн сайтад өгсөн ярилцлагадаа “ Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй Лигт баг удирдах болсондоо баяртай байна.Клубын дэмжигчид намайг найрсагаар хүлээн авна гэдэгт итгэж байгаа.Manchester City бол жирийн нэг клуб биш . Олон шилдэг менежер байхад надад итгэж , надтай гэрээ байгуулсан явдалд талархаж буйгаа хэлмээр байна.Та бүхэн ирэх улирлаас шинэ Manchester city-г харах болно.Би энд олон жил ажиллахыг хүсэж байна ” хэмээжээ

Өдгөө 59 настай Manuel Pellegrini нь өмнө нь Аргентиний San Lorenzo , River Plate Испанийн Villarreal , Real Madrid , Malaga гэх клубүүдийг дасгалжуулахдаа 540 тоглолтонд оролцож 268 ялалт байгуулж , 131 удаа тэнцэж , 141 удаа ялагдал хүлээж байжээ.

эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …