Хөдөлмөрийн судалгааны институтиэс нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчны дунд явуулсан цалин, хөлсний бүтцийн судалгаа хийжээ. 2010 онд хийж байсан үетэй харьцуулахад 2013 онд ажилагсдын үндсэн цалин 2.3 дахин буюу 298.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ажиллагсдын үндсэн цалингийн улсын дундаж 2013 оны наймдугаар сард 528.7 мянган төгрөг байсан гэнэ.
Улаанбаатар хотод амьжиргааны өртгөөс хамаарч, хамгийн өндөр цалин олгож байгаа аж. Үндсэн цалинг бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатар хотод ажиллагсдын үндсэн цалин улсын дунджаас 63.1 мянган төгрөгөөр илүү байхад төвийн бүсийнх 91.8, баруун бүсийнх 123.6, хангайн бүсийнх 113.9 харин зүүн бүсийнх 134.5 мянган төгрөгөөр бага байжээ.
Үүнээс гадна яг ижил албан тушаал эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй ажилтны цалинг харьцуулахад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү цалин авч байгаа нь тогтоогдсон бөгөөд Монголд ажиллаж байгаа гадаад улсын иргэн харъяат ажиллагсдын үндсэн цалин 1.7 сая төгрөг байсан аж.