3.08 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тараана

1cce7ba31175be67bigМонголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 249 компанийн 11хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар болжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 249 компанийн 17,7 хувь нь буюу 44 хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар хэлэлцжээ. Ингэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа ийнхүү хэлэлцэж үзээд 11 хувьцаат компани  хувьцаа эзэшигчиддээ өнгөрсөн жилийн олсон ашгаасаа ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Үүнд, “Газар сүлжмэл” ХК нэгж хувьцаанд 7233,39 төгрөг “Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаанд 355 төгрөг, “Техник импорт” ХК нэгж хувьцаанд 200 төгрөг, “Говь” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг, “Талх чихэр” ХК 110 төгрөг, “Мах импекс” ХК 100 төгрөг, “Тахь Ко” ХК 65 төгрөг, “Би Ди Сек” ХК 11,78 төгрөг, “Ачит алкабы” ХК 10 төгрөг, “Гермес центр” ХК 5,82 төгрөг, “Эрдэнэт суварга” ХК нэгж хувьцаанд 5 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ тараахаар шийдвэрлэжээ. 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа биржид 108 ХК ирүүлсний 50 хувь нь буюу 54 ХК нь өнгөрөгч онд ашигтай ажиллаж, үүнээс 11 ХК нь 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараахаар шийдвэрлэжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …