Долоон найруулагч мэдээлэл хийлээ

3f8fdae6ac002bdforiginalДрамын театрын хамт олон 2010 онд В.Крансногоровын долоон жүжгийн төслийг амжилттай хэрэгжүүлж байсан удаатай. Тэгвэл тус төслийн үргэлжлэл болгон 2014 онд “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Уг төслийн хүрээнд долоон өөр найруулагч долоон өөр дотоодын болон гадаадын жүжгүүдийг сонгон тайзнаа амьдруулах юм.

Тэгвэл маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 9-нөөс долоон жүжгийн найруулагчийн бүтээл “Хэрээт төгөл” жүжгээр нээлтээ хийхээр зэхээд байгаа аж. Төслийн хүрээнд долоон найруулагчийн долоон өөр ертөцийн хаалга маргаашнаас нээгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн зохион байгуулагчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.

Тус мэдээллийн үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Н.Ганхуяг, Драмын театрын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, Урлагийн гавьяат зүтгэлтэн    Ч.Найдандорж, найруулагч Ц.Батнайрамдал, Төрийн соёрхолт  ерөнхий найруулагч Н.Наранбаатар болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Мөнхдорж болон Ардын жүжигчин Н.Сувд нар оролцлоо.

6fef2112ad184d91original 801f28390001a164original ca281da51259d4cforiginal e5eb17a85c4c850foriginal

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …