Монгол Улсын цагийн этолон дэлхийн хэмжээнд хүрсэн

Стандартчилал хэмжил зүйн газар нь Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай, Монгол Улсын Шадар сайдын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг төрийн удирдлагын байгууллага юм. Тус агентлаг нь найман хэлтэс албатай, 150 албан хаагчтай. Монгол Улсын жин хэмжүүрийн этолон буюу нарийвчлалыг тогтоон өндөр төвшинд хадгалан доод зэргийн этолоныг баталгаажуулдаг үйл ажиллагааг явуулдаг. Энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мөн стандартчилалын чиглэлээр Монгол Улсын стандартчилалын үндсэн зөвлөлийн арга зүйн үйл ажиллагааг хангадаг. Уг зөвлөлийн Засгийн газраас 21 хүний гишүүнтэйгээр байгуулдаг бөгөөд уг зөвлөлийг Стандартчилал хэмжил зүйн агентлагийн дарга даргалдаг.

Монгол Улсад бүртгэгдэж байгаа бүх стандартуудыг дугаар олгон бүртгэн хадгалж, олон нийтийг энэ төрлийн бүх мэдээллээр ханган үйлчилдэг байгууллага юм. Уг стандартыг боловсруулж батлуулдаг 40 гаруй техникийн алба бий.  Мөн итгэмжлэлийн чиглэлээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд техникийн хяналтын байгууллага, чанарын баталгаажилтын байгууллага, сорилт, хэмжлийн лабораториудыг итгэмжлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улсын хэмжээнд стандартчилал хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад сургалт явуулж, мэдээлэл арга зүйгээр хангадаг. Нийслэл хот болон орон нутагт иргэд байгууллагуудын усны тоолуур, жин хэмжүүрүүдийн баталгааг тогтоож хэрэглэгчтэй ойр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

168ls2v72u7qe9dmt00sgb5ve5

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөртэй ярилцлаа.

-Энэ жил танай байгууллага ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жил бид нэгт эрх зүйн орчноо сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Монгол Улсын стандартчилал хэмжил зүйн үйл ажиллагааг эрх зүйн хувьд удирдан чиглүүлдэг хоёр хууль байдаг. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хууль гэж байгаа. Энэ хуулиудаа шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Учир нь эдгээр хуулийг анх баталсан 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл 10-аад жил болоход дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хөгжилд маш их өөрчлөлтүүд орсон. Энэ бүхнийг хуулиндаа тусгаж өөрчилж шинэчлэх нь зүйтэй юм гэж үзээд Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг гараад төсөл боловсруулж байна. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийг боловсруулаад Шадар сайддаа танилцуулсан. Энэ хуулийн шинэчлэлд МХАҮТ-ынхан хамтарч оролцож байгаа. Одоо Хууль зүйн яаманд үзэл баримтлалыг батлуулахаар өгсөн. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг гарган боловсруулаад явж байна. Энэ хуулийн шинэчлэлд гадаадынхан ялангуяа ХБНГУ-ын мэргэжилтнүүд арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Дараагийн нэг асуудал бол Монголд анх удаа Европын стандарт хууль, эрх зүйн хэм хэмжээг нэвтрүүлнэ гэдэг шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу Монгол Улсын стандартчиллын тогтолцоог шинэчлэх төсөл гэж гурван жилийн хугацаатай хэрэгжих гэж байна. Энэ дөрөвдүгээр сарын 15-наас энэ төслийн үйл ажиллагаа эхэлнэ.

-Энэ төслийн давуу талууд, үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Энэ төсөл хэрэгжсэнээр стандартын тогтолцоо итгэмжлэл, хяналт, хууль эрх зүйн загварын хувьд Европынхтой ойртоно. Ингэснээр бид хэрэглэгчдэд, улс орны аюулгүй байдлыг хангахад болон институцийн хоорондын зохицол олон улсын стандартын хэмжээнд хүрнэ гэсэн үг юм. Үүнд манай төслийн баг ажиллаж байна.

-Төрийн үйлчилгээний чанарын тухайд ямар ажлуудыг хийж байна?

-Төрийн үйлчилгээний баг чанарын хувьд үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж явуулъя гэсэн чиглэлийг баримталж байгаа. Өмнө нь төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын стандартын чанарын системийг нэвтрүүлсэн туршлага байдаггүй юм билээ. Бид үүнийг анх санаачлан агентлагтаа олон улсын чанарын төвшний ISO9001 стандартыг нэвтрүүлнэ гэж зорилт тавиад одоо бэлтгэл ажлаа хангаад боловсруулалтынхаа шатад орж байна. Удахгүй нэвтрүүлэх, гэрчилгээжүүлэх ажлаа хийнэ. Энэ онд багтаагаад олон улсын байгууллагуудаар үнэлүүлэн сертификат авна. Өөрөөр хэлбэл, төр засгаас хэрэгжүүлж байгаа хүнд суртал, авлига, ил тод байдал энэ бүхэнд маш чухал буюу манай үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалт стандартын дагуу маш том эргэлт гарч явна гэсэн үг юм.

-Иргэд төрийн байгууллагуудыг хүнд сурталтай байна гэж шүүмжилдэг. Танай байгууллагын ямар байгаа гэж та дүгнэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн хүнд суртлыг арилгахаар “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих зорилт дэвшүүлсэн. Үүнд бид тодорхой ахиц гарган анхаарч ажиллаж байгаа. Удирдлагын шат дамжлага олон байх тусам ажил удааширдаг. Энэ нь зөвхөн хэрэглэгчдэд хүндрэлтэй бус дотроо ч ажлын явцыг чөдөрлөдөг. Жишээ нь нэг хүн усны тоолуураа баталгаажуулахар өгөхөд доороос нь эхлээд шалгагч хүлээн аван дараа нь лабораторийн эрхлэгч, албаны дарга, хэлтсийн дарга, дарга гээд таван шат дарааллыг дамждаг байсан. Сая бид энэ дамжлага, бүтцэд өөрчлөлт оруулан удирдлагын шат дамжлагыг хасан мэргэжлийн хүмүүсийн 2-3 шатлалтай болгосон. Бид энэ чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байна гэж хэлж болно.

-Орон нутагтаа хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Бид орон нутгийн хэлтэс, байгууллагууддаа арга зүйгээр хангахааас гадна техник технологи, багаж төхөөрөмжийг нь шинэчлэх хөтөлбөр боловсруулаад явж байна. Энэ хөтөлбөрийнхөө дагуу судалгаагаа авсан. Орон нутагт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр стандартын нарийвчлал дээшлэн иргэд байгууллагуудад үйлчлэх үр дүн нэмэгдлэх ёстой.

-Гадаад харилцаа хэр хөгжсөн бэ?

-Олон улсын хамтын ажиллагааны чиглэлд нэлээд анхаарах чиглэл барьж байгаа. үүнийхээ дагуу Чех Улстай этолоныхоо төвшинг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлээд энэ жилийн нэгдүгээр улиралд Монгол Улсын цагийн этолоныг шинэчилсэн. Өнөөдөр Монгол Улсын цагийн этолон дэлхийн хэмжээнд хүрсэн буюу 10-16 зэргийн нарийвчлалтайгаар цагийн хэмжлийг гаргаж чадаж байгаа. Дэлхийд ийм хэмжил хийдэг 50 лобарторийн нэгт манайх орж чадсан. Дараагийн шатанд ХБХГУ-ын РТВ буюу Физик технологийн хүрээлэнтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд сая хоёр үе шаттайгаар мэргэжилтнүүд нь монголд ирээд буцсан. Тэд ирээд ажлаа дүгнээд тодорхой хэмжүүр, хэмжих хэрэгсэл ялангуяа температурыг өндөр температур гаргах чиглэлээр лабораторийн тоног төхөөрөмж суурилуулан сургалтууд явуулсан. Үүнийг дахин бид үргэлжлүүлэх болсон. Бид энэ ажлыг зөвхөн дээд төвшинд бус орон нутагт хэрэгжүүлж тэнд байгаа боловсон хүчин техник технологийг чадавхижуулах ажлыг хийхээр тохиросон. Энэ төсөл бол ерөнхийдөө эрчим хүчний менежментийг сайжруулах юм. Үүний тулд эрчим хүчний тоног төхөөрөмж хэмжүүр, хэмжих хэрэгсэлийн нарийвчлалыг дээшлүүлэх асуудлаас эхэлж байгаа. Үүнд манай эрчим хүчний трансформатор, амперметр, гүйдлийг нарийн хэмжиж эндээс л алдагдлыг нь багасгах юм.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …