Аваргуудын лигийн шөвгийн дөрөв

Champions-LeagueАваргуудын лигийн шөвгийн наймын сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус лигийн аваргын цомыг эзэмшиж буй “Байерн Мюнхен” талбай дээрээ “Манчестер Юнайтед” клубыг хүлээн авч 3:1 харьцаатайгаар хожсон бол түрүүлэх магадлал өндөртэй байсан “Барселона” клуб “Атлетико Мадрид” клубт  1:0-ээр ялагдсанаар тэмцээнээс хасагдлаа.

Ийнхүү аваргуудын лигийн шөвгийн дөрөвт “Челси”, “Реал Мадрид”, “Байерн Мюнхен”, болон “Атлетико Мадрид” багууд шалгарч үлдэв. Харин тэмцээний хагас шигшээ шатны сугалаа маргааш болно.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …