Асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа орон сууц, барилгын материалын гол түүхий эдийн нэг болох цементийн үйлдвэрийг эх орондоо хямд төсөр үйлдвэрлүүлэхээр засаг төрөөс шийдсэн нь сайшаалтай. Харамсалтай манай улсын төр засгийн зүгээс үндэснийхээ цементийн үйлдвэрийг дэмжихийн оронд 100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн суманд барьж эхлэсэн. Монгол улсын салхины эрчим хүч хамгийн их төвлөрдөг Салхитын хөндийд цементийн үйлдвэр барьж байгаа нь араасаа олон асуудал дагуулж эхлэв бололтой. Үүнтэй холбоотойгоор байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө илэрч эхлэжээ. Улааны цементийн үйлдвэрийн баригдах үйл ажиллагаа, тоосжилт болон бусад олон хүчийн зүйлээс шалтгаалан Төв аймгийн Сэргэлэн сумын төллөх бог мал хээл хаях, төллөж чадалгүй үхэх тохиолдол цөөнгүй гарах болжээ.
Дашрамд хэлэхэд Сэргэлэн сумын газар нутгийг өдгөө Төв аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Мэндсайхан гэгч сумын Засаг даргаар ажиллаж байхдаа мал бэлчээх газаргүй болтол нь бусдад худалдсан гэдэг юм билээ.
А.Галт