Хөнгөлөлттэй үнээр эм олгох эмийн сангууд /дүүрэг, аймаг, сум/

044b04a60a91ad83bigЭмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл юм.

 Даатгуулагч гэж хэн бэДаатгуулагч гэдэгт Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалд даатгуулж, шимтгэлээ төлсөн бүх хүмүүс хамаарна. Тухайлбал, цалин хөлснөөсөө сар бүр шимтгэлээ төлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, шимтгэлээ өөрөө төлж байгаа хувиараа хөдөлмөр эрхэлгчид, шимтгэлээ өөрөө эсхүл Хүний хөгжил сангаас төлүүлж байгаа малчид, оюутан суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд, төр шимтгэлийг нь хариуцан төлдөг 16 хүртэл насны хүүхдүүд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ асарч байгаа эхчүүд, хугацаат цэргийн албан хаагчид, Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу  тэтгэвэр авч байгаа иргэд хамаарах юм.

Даатгуулагч хөнгөлөлттэй үнээр эм авахын тулд бүрдүүлэх бичиг баримт: Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснийг баталгаажуулсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг харъяалах өрх, сум, багийн эмчийн бичсэн жорын хамт авч очоод эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой.

Эмийн үнэд дунджаар ямар хэмжээгээр хөнгөлөлт үзүүлдэг вэХудалдааны нэршлээр 339 нэр төрлийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлдэг. Эмийн үнийн хөнгөлөлт эм бүрт харилцан адилгүй. Үнийн хөнгөлөлтийг хувиар авч үзвэл хамгийн өндөр нь 93 хувиар, мөнгөн дүнгээр авч үзвэл 18000 төгрөгөөр хөнгөлөх эмүүд бий. Тэгээд үүнээс доош хэмжээгээр хөнгөлнө.

Нэг удаагийн жороор хэдэн эм бичүүлэх боломжтой вэ?

 Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг энгийн эмийн жорын маягтад бичнэ. Эмийн жорын нэг маягт дээр 3-аас илүүгүй нэр төрлийн эмийг эмийн ерөнхий нэршлээр бичсэн байх шаардлагатай.

Үнийн хөнгөлөлтөд хамаарах эмийн жор нь хэд хоногийн тунгаар бичигдэх ёстой вэ?

Эмч нь тухайн өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийг баримтлан эмийн жорыг нэг удаад 5 хүртэл хоногийн тунгаар бичнэ.  Харин шинэ журмаар удаан хугацаагаар хэрэглэгдэх, тухайлбал уналт таталтын эсрэг, дааврын, цусны даралт, салга өвчин эмчлэх, сэтгэцийн эмгэгт хэрэглэх, чихрийн шижин эмчлэх, бамбай булчирхайн даавар, элэг цусны үйл ажиллагаанд нөлөөлөх болон элэг хамгаалах эм, бэлдмэлийг 30 хүртэлх хоногийн тунгаар бичиж болохоор зохицуулсан.

Эмчийн бичсэн жороор эмийн үнийн хөнгөлөлт авахад уг жор нь хэдий хугацаанд хүчинтэй байх вэ? Эмчийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хүчинтэй.

Нийслэлд 29, аймаг, орон нутагт 388 эмийн сантай даатгалын гэрээний дагуу даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлж байна. Гэрээ бүхий эмийн сангууд: 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …