Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог, Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийн анхан шатны шүүх хурал хоёр өдөр үргэлжилэн, өчигдөр шийдвэрээ гаргажээ.
Хэргийг сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд шүүж, С.Цогийг хоёр жил, хамт хэрэгт холбогдсон 11 этгээдэд 3,5 жилийн хорих ял тус тус оноосон аж. Тэднийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр ял оноосон байна.
Сонирхуулахад, С.Цог, н.Энхтайван, н.Золбадрал нарт улсын яллагч 12 жилийн хорих ял төлөвлөсөн байсан ч шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ.