Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөв

denzen Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Учир нь тэрээр өнгөрсөн пүрэв гаригт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийн дагуу Засгийн газар ёсоор болгосон байна.

Г.Дэнзэн ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Тавантолгойн тендерт эхнэрийнхээ компанийг ялуулсан, төрсөн эгчийгээ “Эрдэнэс тавантолгой” компанийн Хангамжийн хэлтсийн даргаар томилсон зэргээс үүдэн ихээхэн олны шүүмжлэлт өртсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөхөөс аргагүйд хүрсэн байна.

Иймээс Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ч.Сайнбилэгийг томилжээ. Ч.Сайнбилэг нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …