Амралтын зоог: Cыртэй зраз

10247497_283646021811537_3289245307395290575_nОрц: 
Үхэр /Хонь/-ны мах – 300гр
Мозарелла бяслаг – 50 гр
Хар перец -20гр
Крахмал – 30гр
Сармис – 2 хумс
Сонгино – 50гр
Үхрийн шөл – 2ш
Томат

10252085_283646048478201_5615726844099010228_n

Хийх арга:

Машиндсан махандаа давс, перец, сонгино, сармис, крахмал зэргийг хийгээд сайтар хутгана.

1511077_283645968478209_4620715501658007476_n 10156061_283645955144877_7614320590288842500_nАмталсан махнаасаа бага зэрэг таслаж аваад голд нь сыр-ээ хийж бөөрөнхийлнө.

10014570_283646038478202_1853212221279564218_n Бүх махаа бөөрөнхийлж бэлэн болгоод хайруулын тавганд бага зэргийн ургамалын тос хийж хоёр талаар нь эргүүлж шарна.

1510424_283646025144870_8891508471498128577_n 10001334_283645958478210_2951956432211643468_n1978900_283645981811541_6023330525737737388_n 2-3 минут шарсны дараа дээрээс нь 2 аяга ус хийгээд мөн үхрийн шөл / амтлагч/, томат, булдог соус хийж 15- 20 минут буцалгана. Зразаа гаргахын өмнө крахмалаа бага зэрэг хүйтэн усанд хийж хутгаад буцлаж буй шөлөн дээрээ хийж өтгөрүүлж өгнө. Таваглахдаа өөрийн хүссэн хачир салатыг бэлдэж хамтад нь зооглоход тохиромжтой.

Taste it. Энийг хар даа!  https://www.facebook.com/groups/429258463852454/   группын гишүүн Ayanga Uyanga

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …