Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран Монголбанкны захиалгаар энэ оны 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа.
Уг судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 3600 орчим орон сууцыг жишиг болгон сонгож хамруулсан аж. Өнгөрөгч сард суурь үе буюу энэ оны 1 дүгээр сараас 19,8 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ нь өмнөх сарынхаас 1,0 хувиар буурсан үзүүлэлт юм. Жилийн өмнөх мөн үетэй харьцуулвал 0,48 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь сүүлийн 4 сар дараалан орон сууцны үнийн өсөлт буурсан гэсэн тооцоог Монголбанкнаас мэдээллээ.
Орон сууцны үнэ ханшийн хувьд байрлал, хэмжээ, хуучин шинээсээ хамааран харилцан адилгүй байна. Орон сууц борлуулалтын компаниудаас гаргасан үнийн дүнг харьцуулбал:
-Нэг өрөө байрны үнэ 1 мкв – 1.540.000- 1.750.000 төгрөг / Нийт дундаж үнэ – 46,950.000 – 56.200.000 төгрөг /
-Хоёр өрөө байрны үнэ 1 мкв – 1.530.000 – 1.845.000 төгрөг / Нийт дундаж үнэ – 68.850.000 – 118.000.000 төгрөг /
-Гурван өрөө байрны үнэ 1 мкв – 1.500.000 – 1.650.000 төгрөг /нийт дундаж үнэ – 100.500.000 – 133.000.000 төгрөг /
Эх сурвалж: www.dnn.mn