Арванхоёрдугаар сарын зурхай

Хонины орд
Хонины ордонд төрсөн төсөөлж байгаагүй саад бэрхшээл энэ сард гарч болзошгүй хэмээн тэнгэр эрхэс сануулж байна.  Учир нь шинэ хүмүүстэй хамтран ажиллах тал дээр болгоомжтой хандахыг зөвлөж байна. Энэ сард шинээр ажил төлөвлөлгүй өнгөрсөн сар, жилд юу хийснээ дүгнэж суух цаг гэдгийг хэлж байна. Хамтран ажиллагсад ажилдаа тууштай хандахгүй, өгсө үүрэг даалгавар биелүүлэхгүй байвал тэдэнтэй зөөлөн ханд. Энэ сар хайр сэтгэлийн тухайд хамаагүй өөр болж, шинэчлэлт шаардах болно. Өөрийн хайртдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг хичээгээрэй эс тэгвээс арванхоёр сард багахан хэрүүл гарч болно. төлөвтэй байна. Гэр бүл болон найз нөхдийн тал дээр онцгой асуудал гарахгүй тайван сар болно.  Асуудал гарах бүрт нь шуудхан шийдэж байгаарай.
Үхрийн орд
Энэ сар үхрийн ордонд их ивээл байх болно. Хийу бу төсөл, ажилдаа цэг тавиж дуусгавал ашиг, үр шимийг харамгүй авчирах болно. Өөрийн хүссэн бүхэндээ хүрэх тохиромжтой сар гэдгийг од эрхэс зөвлөж байна. Их амжилт зүгээр суувал ирэхгүй гэдгийг мэдэж аль болох шаргуу ажиллах хэрэгтэй. Ойр дотны найз нөхөдөө сайн сонсож, тэднээс тусламж авахаасаа бүү татгалзаарай. Хайр сэтгэлийн хувьд харьцангуй, тайван жигд үргэлжлэх болно. Сарын эхэнд хосуудын харилцаанд маргаан үүсэх болно. Иймээс өөрийн сэтгэл хөдлөл хянаж сурах шаардлагатай байна.
Ихрийн орд
Ихрийн ордныхон эерэг сайхан зүйл тохиолдох болов ч хангалттай азтай байхгүй. Тэдэнд эрч хүч, урмын үг дутагдаж байгаа тул сайхан зүйлийг олж, шинэ зүйл туршиж үзхийг зөвлөж байна. Ажил, хамт олны хувьд тодорхойгүй нөхцөл байдалд байна. Илүү шинэ боломж, аз, итгэл найдвар  хүлээлгүй, өөртөө итгэж амьдар. Хайр сэтгэлийн хувьд их азтай байх болно. Энэ сар шинэ зүйл сурахад тохиромжтой бөгөөд өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг ашиглаарай.
Мэлхийн орд
Энэ сард эргэлзээ төрүүлэх сар болох болно. Гэнэтийн үйл явдалаар дүүрэн байна. Хувийн бизнес эрхэлж буй мэлхийн ордныхон илүү болгоомжтой, шаргуу ажиллахыг шаардаж байна. Сарын эхний 10 өдөр тун адармаантай байх болно. Энэ өдөр хайр сэтгэлийн асуудал дээр томооохон маргаан гарч болзошгүй. Ойр дотны хайртай хүмүүстээ хэлж буй үгэндээ анхаар. Тэднийг гомдоохвий дээ.  Энэ сар өөрийн хайртай хүмүүстээ цаг зав гаргахыг зөвлөж байна.
Арслангийн орд
Энэ сард од эрхэс арслангийн ордны хүмүүсийг төлөвлөсөн ажил, юу хийх ёстойгоо өөрийнхөөрөө дуусгах цаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрийн хуучин муу зуршилаа орхиж, шинэ зүйл хийгээрэй.  Алдаанаасаа байнга суралцахыг зөвлөж байна. Энэ сар од эрхэсүүд таныг гэр бүл, найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэхийг зөвлөж байна. Тэднийг гомдоосон бол уучлал гуйхад тохиромжтой цаг юм. Ирээдүйн төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. Өөрийн амьдралыг шинэ өнгөөр будах цаг боллоо.
Охины орд
Охины ордныхон төвөгтэй байдалд байна. Энэ сард ажил дээр таагүй асуудал өрнөх бололтой. Хүнд бүү худал хэлээрэй. Худал хэлсэнээс үүдэн олон асуудал гарч болзошгүй. Гэр бүл, хайр сэтгэлийн тал дээр тун азтай байна. Залхуураад суулгүй хийж, бүтээх цаг боллоо. Од эрхэс таныг энэ сар алтан дундаж байхыг зөвлөж байна.
Жинлүүр
2014 оны 12-р сар жинлүүрийнхний хувьд маш их өөрчлөлттэй сар байх болно. Сарын эхний 2 долоо хоног бага зэрэг азгүйтэлтэй таарах ч дараагийн долоо хоногуудад таны аз гийнэ. Сарын дунд үед та ажил дээрээ асуудалтай тулгарах ч өөрийн зөн совиндоо итгэж зөв шийдвэр гаргаснаар та амжилт гаргах болно. Сарын сүүлээр хэт их ачааллаас болж бие тавгүйрч болзошгүй тул өөрийн биедээ анхаарал тавиарай. Хайр дурлалын асуудал дээр нөхцөл байдал төвөгтэй байна. Хамт байгаа хосууд биенээ хүндэлж эвтэй байх хэрэгтэй. Хэрэв таны хайрт тань хол газарт байгаа бол маш сайхан мэдээ танд авчирах нь. Ганц бие бүсгүйчүүд маань хайр дурлаын анхны алхамаа хийж болзошгүй тул анхааралтай байхыг зөвлөж байна.
Хилэнц
12-р сар хилэнцүүдэд маш их мөнгөний эх үүсвэр амлаж байна. Энэ сар та эрч хүчээр дүүрэн байх учир энэ их эрч хүчээ цагаа олж зарцуулаарай. Бизнесс эрхлэгч хилэнцүүдэд зөвлөхөд танд ер бусын санал ирэх бөгөөд үүнийг заавал зөвшөөрөөрэй. Энэ сард та ходоодоо энхрийлж эрүүл хооллоорой. Дархлаа тань сайн байх учир ханиаднаас холуур байна. Хайр дурлалын талбар дээр та хэзээ ч марташгүй сургамж авах болно. Хайрт тань танд гэрлэх санал тавиж магадгүй учир сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Ганц бие хилэнцүүд маань эргэн тойрноо анхааралтай ажихыг зөвлөе.
 Нум
12-р сар нумынхны хувьд “гал” дээр буусан учир бүх зүйл тань гал мэт дүрэлзэх болно. Та бол бусдыг ойлгохдоо хамгийн сайн хүн. Ажлын ачаалал ирэх ч битгий сэтгэлээр унаарай. Эцэст нь та үр шимийг нь хүртэх учраас зорилгоо бүү хая. Эдийн засгийн хувьд олсон мөнгөө бусдад тараалгүй өөртөө нааж өөрийгөө эрхлүүлээрэй. Гэр бүлдээ анхаарал тавьж нэгэн сайхан үдшийг өнгөрүүл. Эрүүл мэнд сайн бөгөөд бага зэрэг толгойны өвчинг мартах хэрэгтэй. Хайр дурлалын тал дээр өөрийнхөө үйлдлийг сайн бодож хийвэл таны хайр дүрэлзэнэ.
Матар
Энэ сар матрын ордныхны хувьд бүх зүйл энгийн байх нь. Ажил дээрээ битгий бухимдаж уцаарла. Аливаа зүйлийг сайн бодож байж зарим алхам хийгээрэй. Санхүүгийн хувьд тогтвортой байх бөгөөд санаа зоволтгүй. Эрүүл мэнд ч мөн адил зүгээр байх тул бага зэрэг ханиаднаас сэргийл. Хайр дурлал дээр харилцаа маш тогтвортой байх ч та хайртаасаа уйдаж байгаа бол харилцаандаа шинэ салхи оруулахыг зөвлөе. Ганц бие матрууд хайраа олох учир магадгүй таны заяаны хань байж болзошгүйг анхаарна уу.
Бумба
Ирж буй сар бумбын ордныхны хувьд аз жаргалаар дүүрэн байх нь. Хэтэрхий аз жаргалдаа ташааран жижиг алдаа гаргахаас зайлсхий. Бизнесийн салбарт ажилладаг бумбууд ахицтай ажиллана. Санхүүгийн хувьд үрэлгэн байж болохгүй, алдагдлаас сэргийл. Эрүүл мэнд маш сайн байна. Хайр дурлалын тал дээр үнэхээр сайхан зүйлтэй учирна. Таны хайрт танд гэнэтийн бэлэг барьж магадгүй. Ганц бие бумбууд хууртагдахаас сэргийл.
Загас
12-р сар загаснуудын хувьд хүсэл биелэх сар байх болно. Таны удаан хүлээсэн хүсэл биелэж таны азын од ирнэ. Та бүх талбарт од шиг гялалзах учир бүх зүйлдээ санаа амар байж болно. Ажил дээрээ бүх даалгавраа амжилттай гүйцэтгэх учир таныг шагнаж ч магадгүй юм. Эрүүл мэнд дээр таны бие маш их сайн байх тул эрч хүчтэй байна. Хайр дурлалын тал дээр амжилттай бөгөөд хайртдаа ямар нэгэн бэлэг барьж баярлуулаарай. Ганц бие загасуудад хэлэхэд таалагдсан залуу дээрээ яваад оч!

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …