“Дэлхийн Мисс 2014”-ийн ялагч өнөөдөр тодорно

152015-14122014-1418528854-73135866-178d7f9c91cd08debigДэлхийн Мисс 2014 тэмцээний төгсгөлийн шалгаруулалт өнөөдөр болно. Хамгийн анх 1951 онд Их Британийн нийслэл Лондон хотод зохиогдож байсан энэ тэмцээн 64 жилийн дараа ахин Лондонд болж байна. Энэ удаагийн тэмцээн Монголчууд бидний хувьд  онцгой гэхэд болно. Учир нь энэ жилийн оролцогч Төрбатын Батцэцэг урьдчилсан шалгаруулалтуудад сайн амжилт үзүүлж, топ модель шалгаруулалтын шилдэг 20, спорт шалгаруулалтын шилдэг 29, Мисс Авьяас төрлийн шилдэг 20-д багтсан юм.

Харин өмнөх оролцогч бүсгүйчүүдээс А.Сарнай хамгийн өндөр амжилт үзүүлж, 2010 оны Дэлхийн Мисс тэмцээний Шилдгийн Шилдэг 25 бүсгүйд шалгарч байсан түүхтэй.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …