Ургийн гажгийг эрт үед нь оношилдог боллоо

jiremsnii289885150201412141431Дэлхий даяар нийт жирэмслэлтийн 2-3% ургийн гаж хөгжилд нэрвэгдсэн байдаг нь тогтоогдсон байна. Үүний хагас тохиолдол шалтгаан тодорхой бус байдаг бол 25% нь генийн ямар нэгэн өөрчлөлттөй холбоотой байдаг ба ердөө 2% нь л хүрээлэн буй орчин болон эмийн нөлөөт ургийн гажиг эзэлдэг байна. Жирэмсэний хугацаанаас шалтгаалан эхний 3 сар, дунд 3 сар, сүүлийн 3 сард ургийн хөгжлийн үе шатаас хамааран нөлөөлөх хүчин зүйлүүд өөр өөр байдаг ба тухайн үед гаж хөгжилд нэрвэгдэж болзошгүй эд эрхтэнүүд ч өөр өөр байдаг. Монголд ургийн гажиг энэ жилийн хувьд нийт төрөлтийн  2,7 хувийг эзэлж байгаа судалгаа гарчээ. Агаарын бохирдол, эмийн буруу хэрэглээ зэргээс үүдэн энэхүү тоо нэмэгдэж байгаа аж.
Манай улсад жирэмсний эрт үед ургийн гажгийг оношлох боломжгүй байсан бөгөөд  Эх, хүүхдийн эрүүл мэндийн  төв нь монголдоо анх удаа жирэмсний 3 сартайд ургийн гажгийг илрүүлэх боломжтой болжээ.

Эх сурвалж: www.24tsag.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …