Охин: Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Зөв хооллолт биеийн тамирын дасгал мэдээлэл хүлээн авахтай холбоотой асуудлууд ар араасаа ундарна. Амьдралын эрч хүч уран бүтээлийн нөөц бололцоо зөн билэг өндөр байна. Түншүүдтэйгээ муудалцаж үл ойлголцсоноос анхны төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Харин таны дотны хүн ажил хэрэгч үнэтэй зөвөлгөө өгөх магадлалтай.
Ихэр: Олон талтай өдөр. Ажлын төлөвлөлт ба бэлтгэл эргэлзээтэй байгаа тул зохион байгуулалттай ажилсаг бай. Хэрэв тэгвэл анхаарал татаж байгаа биелэгдээгүй яршигтай ажлуудын олонхийг гүйцээхэд танд асуудал үүсэхгүй. Албан ёсны эсвэл санхүүгийн чухал шийдвэр гаргахаас зайлсхий ялангуяа бусад хүмүүс хамрагдсан бол. Хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа мөнгөний зарцуулалт эсвэл хамтын зорилгын талаар маргах маргаан хурцдах хандлагатай. Тиймээс хайртай хүмүүсийг чинь хэдэн өдрийн турш уурлуулж дургүйцүүлэхэд хүргэх үг хэлэх юм уу жижиг хэрүүлээс зайлсхийхийг хичээ.
Жинлүүр: Санхүүгийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Түнштэйгээ хамтран шийдвэрлэхэд хүргэх маш ашигтай санал хүлээн авч магадгүй. Эрсдэлтэй алхам хийхээс бүү ай. Бусдын төвлөгөөг сонсч, бүх зүйл сайнаар төгсөнө гэдэгт итгэ. Энэ өдөр дээд тушаалын хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх, бичиг баримт боловсруулахад тааламжтай. Таны авьяас чадвар зохих ёсоор үнэлэгдэх болно. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж, нөхөрсөг зангаа үзүүл. Өөртөө итгэх хүчээ ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга.
Мэлхий: Эерэг өдөр. Хувийн хил хязгаараа хамгаалах нь чухал байр суурь эзлэх болно. Сайн таньдаггүй хүмүүстэй хамтран ажиллахаар бол тэднийг сайн шинж. Гэхдээ эдгээр асуудлыг тань шийдэж өгөх хангалттай их хүчтэй болох хүртлээ хүлээ. Хоол хииж талх бялуу барих их амархан ажил бөгөөд мөн хайртай хүнтэйгээ холбогдох хамгийн эерэг зам. Өдрийн сүүлээр буд гариг хилэнцийн орд руу шилжсэнээр таны ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөгөө гарган төлбөр тооцоогоо цэгцлэх чадвар өндөр байх болно.
Нум: Гярхай зан давамгайлах өдөр. Сар шилжин хонины ордонд байрлахад энэ өдөр чимээгүй, аливааг эргэцүүлэн бодсон өдөр болно. Таны нарны арванхоёрдугаар зам нь далдуур үйл хэрэг байна. Итгэл найдварын талаар эргэлзээ төрөх тул хувийн шүүмжлэлд автана. Онцгой үйл явдал шинэ ажил эхлэхгүй бол харамсаж юу нь зөв болохыг харахаас татгалзахад хүрнэ. Хамт олны дунд төөрөгдөл үүсч хүн бүр чамайг буруутгах болно. Хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ.
Хонь: Тогтвортой өдөр. Өнөө өглөө хониныхоныг практик уур амьсгал хүрээлэх болно Өдрийн эхний хагаст ажлаа түргэн бөгөөд хялбархан амжуулах боломжтой тул өглөө эртхэн эхэл. Үүссэн гомдол бухимдлыг уучлах юм уу уучлалт гуйх замаар арилгах хэрэгтэй. Хэрэв хэн нэгнээс уучлал гуйх ёстой юм уу уучлах ёстой бол одоо яг цаг нь болжээ. Энэ нь та нарыг ойр дотно болгож, цаашдын харилцааг чинь дөхөм болгоно. Үдээс хойш олны дунд орох хэрэг гарах учраас тиймээс аятайхан хувцаслаж байгальтай харьцан таашаал ав.
Үхэр: Сонирхолтой өдөр. Нар хумхын орд руу шилжсэнээр таны гүн ухаан, боловсрол аялал жуулчлалын талаарх мэдлэг тань өргөжиж таны амьдралыг үзэх үзэл тань өөрчлөгдөх болно. Суралцах, шинэ адал явдалтай нүүр тулах, аялал зугаалгаар явах, өөр улс орноос ирсэн хүмүүстэй ярилцах нь таны амьдралд шинэ өөрчлөлт авчирна. Хайртай хүнтэйгээ эсвэл ганцаараа урлаг соёлын арга хэмжээнд яв. Ямар нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал тохиолдож магадгүй. Тиймээс өөрийн хийж буй ажилтай холбоотой хууль зүйн заалтуудыг сайтар судлах хэрэгтэй.
Арслан: Хялбар өдөр. Саяхан шинэ ажилд орсон, шинэ бизнес эхэлсэн болон хувиараа бизнес эрхэлдэг арслангийнханы ур чадвар тань амьдралд гарсан өөрчлөлтүүдэд дасан зохицоход хялбар байх болно. Хайрт чинь танд зориулж ямар нэгэн зүйл төлөвлөсөн байхад та зүгээр л гэртээ чимээгүйхэн үдшийг өнгөрүүлэхийг хүсч байж болох юм. Олон хүн цугларсан газраар очиж, шинэ содон зүйл үзэх нь таны хэдэн долоо хоногийн эрч хүчийг сэлбэж, шинэ санаануудыг төрүүлнэ. Үр хүүхдээ, ялангуяа өсвөр насны хүүхдээ зөв сайхан мэргэжил сонгоосой гэж бодож байгаа бол тэдэнд нөлөөлөхүйц үг хэлэх хэрэгтэй.
Матар: Эрч хүч сэргээсэн өдөр. Сансрын хөдөлгөөнөөс үзвэл энэ өдөр баяр цэнгэл романс бүтээлч ажил хэрэг өрнөх болно. Юу ч хийж байлаа гэсэн эргэн тойрныхноо инээлгэж чадна. Зарим нэгэн бизнесийн үйл ажиллагаа хууль зүйн асуудлуудаас болж сэтгэл санаагаар тавгүй байх боловч тэвчээртэй байх нь чухал. Хэцүүхэн хүүхэдтэй харьцах нь таны уурыг хүргэнэ. Биеэ барьж чадахгүй уурлахаасаа өмнө хүүхэд насаа эргэн дурсаж авч байсан сахилга журмаа ялангуяа юу нь болж бүтэхгүй байсныг бодож үзэх хэрэгтэй ингэснээр илүү сайн эцэг эх болж чадна. Хайртай хүнтэйгээ лааны гэрэлд оройн зоог барь.
Хилэнц: Хоёрдмол шинж чанартай өдөр. Хувь заяанд гэнэтийн эргэлт гарч болзошгүй тухай од эрхэс анхааруулж байна. Туйлын болгоомжтой бай. Бизнесийн хамтрагчдынхаа шинэ саналыг анхааралтай судалж үз. Сүүлийн хэдэн сарын хүчин чармайлтын үр дүнд санхүүгийн амжилтанд хүрэх магадлал өндөр байна. Хувийн амьдралдаа анхаарлаа хандуул. Эргээд харамсах зүйл хийхгүйн тулд өөрийн санаандаа эзэн байж дотоод сэтгэлээ дага.
Бумба: Аз туршсан өдөр. Эрдэм мэдлэг ба мэдээлэл бол таны амжилтанд хүрэх түлхүүр. Гэвч чухал даалгавруудаа хийгээгүй орхисны хувьд асуудалтай байна. Хамгийн сайн арга хэмжээ бол тайвширч, хямралаасаа гарч, хийж чадах бүхнээ хийх юм. Шүүхэд дуудагдах ба бусад хуультай хамаатай асуудал таны бодсон шиг тийм сайхнаар байхгүй байх ба очихгүй байх юм уу эсвэл дараагийн долоо хоногт үргэлжлүүлэхээр гуйхыг зөвлөж байна. Хэрэв энэ нь гарцаагүй бол очихын өмнө санхүүгийн бичиг баримтуудаа дахин дахин нягтлан шалгах хэрэгтэй.
Загас: Зоригжуулагч өдөр. Ажлын шинэ долоо хоног эхэлж маш их урам зоригтой өдөр болно. Хэдийгээр албадлага, хязгаарлалтыг тэвчихэд хэцүү байх боловч хэрэв та анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ сарниулахаас зайлсхийж чадах юм бол олон зүйлд амжилтанд хүрч чадна. Боломж олдож та урд нь бодож байгаагүй шинэ санаануудыг олох болно. Нэгэнт оргилж эхэлсэн тэр санаанүүд танд санхүүгийн ашигтай амжилт ололтуудыг авчрах болно. Одоо болж байгаа үйл явдлууд танд шинэ ажил мэргэжлийн өсөлт авчрах буюу эсвэл танд өөр нэг жим гаргаж өгч ч болох юм.