Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын уулзалтыг зохион байгуулжээ

99-300x223Хууль зүйн сайдын 2013 оны 1/1210 дугаартай албан даалгаврын хүрээнд тус аймгийн Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид сар бүр уулзалт зөвлөгөөн зохион байгуулахаар болсон ба энэ ажлын  хүрээнд 12 дугаар сарын уулзалт зөвлөгөөнийг аймгийн Прокурорын газраас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан байна.

Тус зөвлөгөөнд  аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Сум дундын 12 дугаар шүүх, Давж заалдах шатны 5 дугаар шүүх, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, Тахарын албаны албан хаагчид оролцож мэдээлэл тавьжээ.

Зөвлөгөөнөөс ирэх 2015 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …