“Ноёд” группын Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэний дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхээр 2014 оны 12 дугаар сарын 12 ны өдөр хянан хэлэлцсэн байна.
– Яллагдагч Г.Буяндорж, Д.Батжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “2012 оны 03 дугаар сарын 30 ны өдөр Г.Буяндоржоос С.Билэгтэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 4-р хэсэгт байрлах 001446581 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 1100 м.кв талбайтай обьектыг хариу төлбөргүйгээр бэлгэлсэн гэрээ хийж 2012 оны 03 дугаар сарын 30 ны өдрийн нотариатын 94 тоотод бүртгэгдэж гэрээ батгалгаажуулсан байхад 2012 оын 04 дүгээр сарын 03 ны өдөр уг гэрээг Г.Буяндоржоос Д.Батжаргалд шилжүүлсэн мэтээр дахин хийж нотариатаар батлуулан “Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд Г.Буяндоржоос Д.Батжаргалд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 4-р хэсэгт байрлах 001446581 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 1100 м.кв талбайтай обьектыг буцаан олгож өгнө үү “ гэсэн нэхэмжлэл бүхий иргэний шүүх хуралдаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн,
– Яллагдагч Г.Буяндорж Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Ноёд Констракшн” ХХКомпани нь 2012 оны 04 сарын 03-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, “Компаний эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн 2012 оны 04 сарын 03-нд Д.Батжаргалаас С.Билэгтэд 100 хувь эрх шилжсэн байхад Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхэд Г.Дамдиндорж нэхэмжлэгчтэй Д.Батжаргал хариуцагчтай “Ноёд констракшн ХХК-ний үүсгэн байгуулагч, өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцохдоо иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэлүүддээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6 дахь дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар,
– яллагдагч Г.Буяндорж нь ганцаараа С.Билэгт, Наранхишигт нар нь бүлэглэн 2013.03 сард “Ноёд констракшн ХХК-ний барьж буй барилгад хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр гэрээ хийж гэрээний урьдчилгаа болох 65 сая төгрөг залилан мэхэлж авсан гэж бусдыг илтэд онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж хүнд хор уршиг учруулсан,
Мөн яллагдагч Г.Буяндорж нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр info.mn вэб сайтад “эрэн сурвалжлагдаж буй хамтран иргэдээс 5,4 тэрбум төгрөг залилсан С.Билэгтийн тухай ноцтой баримтуудыг хүргэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлж иргэн С.Билэгтийг гүтгэсэн үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дэх хэсэгт зааснаар:
Г.Буяндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
Г.Дамдиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлйн 253.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох,
Харин шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлйн 253.1 дэх хэсэгт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Ugluu.mn