”Зүрхээр наадагч” шүүхэд дуудагдах бололтой

ac73efdd8d81b716original“Хувьсал” продакшны бүсгүйчүүд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа багагүй амжилт олоод байгаа. Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй нь. Учир нь уг кино нь дээр жүжигчдийн нэр мөн кино нь дээр хэлэгддэг шүлгийн мөртийг тэд зөвшөөрөлгүй ашигласан гэнэ.

А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй нь

 

Яруу найрагч Хулганайн Тэргэл өөрийн цахим хуудаснаа “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглахын зэрэгцээ аавын минь бидэнд бичсэн

Эрхэс тэнгэрт

Тэргэл саран

Ялгуун сайхнаар

Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй хандсан гэж гомдол гаргахаа мэдэгдэж байна” хэмээн бичжээ.

 

jpg.gfewaUrlag.mn

 

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …