Зурагт радио сонин сайтын үндсэн санхүүжилтийн эх сурвалж нь зар сурталчилгаа түүнд тулгуурласан маркетингийн үйл ажиллагаа байдаг. Харин хэрэглэгч буюу нийгмийн олонхи зар сурталчилгаанаас залхах байдлаар хандах болсон нь хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн төдийгүй зар сурталчилгаа захиалагч бүтээгч байгууллагуудын “Шүдний өвчин” болоод байна.
Энэ цаг үед Эм Эл Си Трэйнинг ХХК болон Гэрэг сургалт, судалгааны төв хамтран “Зар сурталчилгаа ба Соушл медиа” сэдэвт сургалтыг 2014 оны 12 дүгээр сарын 18ны өдрийн 13 цагаас зохион байгуулах болжээ.
Сургалтаар зар сурталчилгааны бүтэц ба зохиомж, үр дүнтэй байршуулах арга, эрхзүйн асуудал сэдвээр Н.Цогжавхлан, олон нийтийн мэдээллийн сүлжээний стратеги, сувгийг үр дүнтэй удирдахуй, маркетингийн арга технологи болгох талаар С.Баатарсүрэн нар сургалтыг удирдан явуулна.
Зар сурталчилгаа гармагц сувгаа сольдог болтол нуршдаг, захиалсан сонин нүүр дамнуулсан сурталчилгаатай байсаар залхаадаг байдал нь хэрэглэгчийг үргээж байгаа энэ цаг үед хяналт, төлбөр, элдэв нэмэгдэл зардалгүйгээр олон нийтийн сүлжээгээр зар мэдээллийн давалгаа хүч түрж байгаа түүхэн тохироонд хэрхэн оршин тогтнох улам хүчирхэгжих арга зүйг энэ сургалтаас аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 70111839 болон 9908 3972, 9111 0360 дугаарт холбогдоно уу.
Эх сурвалж: http://mlctraining.mn