Элэг бол бие махбодид байгаа хорт бодис, чөлөөт радикалуудыг цэвэрлэж байдаг “бие махбодын лаборатори” юм. Тиймээс элэгнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй.
Таны элэг хэвийн ажиллаж байхын хэрээр таны бүх л бүтэн организм бие махбод зөв сайн ажиллаж, эрүүл байдаг. Энэ нийтлэлээр бид таны элгийг цэвэрлэх тустай энгийн нэгэн жорыг танилцуулж байна.
Орц найрлага:
- 500 мл буцалгаж хөргөөсөн ус
- 6ширхэг шинэ нимбэг
- 3ш бэрсүүт жүрж
- 4 хумс сармис
- 3-4 чимх гоньд
- 3-4 гааны навч
- 3 цайны халбага маалингын үр
Бэлтгэх арга :
1.Нимбэг, бэрсүүт жүржээ шахаж, жүүс гаргана.
2.Сармис, гаа зэргээ холигчинд хийж холиод, дээр нь бага зэрэг ус хийж, хольж хутгана.
3.Дээр нь нимбэг ,бэрсүүт жүржний жүүс, ус, гоньд, маалингын үр, сармис гааны хольцоо хийж, дахин хутгана.
4.Энэхүү жүүсээ өглөө хагас эсвэл нэг аягаар ууна.