Сумын цолтнуудын хаалтын барилдаан боллоо

buhchuud Үндэсний их баяр наадам сар хүрэхгүй хугацааны дараа болно.  Наадмын хооронд болдог сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны хаалт өчигдөр  Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Хаалтын барилдаанд сумын заан Ш.Пүрэвгарьд, Б.Баянмөнх, Б.Төмөрбаатар, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Н.Ширчинхүү, Б.Бат-Өлзий, Д.Батхүрэл, Б.Баатарсүрэн, Э.Даш, У.Береке, Х.Оргилболд, Ё.Улсболд, Ц.Эрхэмбаяр  нарын тэргүүтэй 380 бөх зодоглосноос  Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээ, Шонхор дээд сургуулийн бөх сумын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх сумын заан Н.Золбоо үзүүрлэсэн байна.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Эрч спорт хороо, Завхан дэвжээний бөх сумын заан Ш.Пүрэвгарьд шөвгийн гуравт шалгарав. Шөвгийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээний бөх сумын заан Х.Оргилболд, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх сумын заан Б.Баатарсүрэн нар тус тус шалгаржээ. Шөвгөрсөн бөхчүүд улсын баяр наадамд зодоглох юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …