Төрийн соёрхолт Л.Болд хамгийн өндөр үнээр дуулна

jpg.d,wqopHTEШинэ жилийн баяр монголчууд бидний уламжлалт баяр биш. Гэлээ ч олон жил үндэсний томоохон баяруудаас дутахааргүй өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн билээ. Энэ нь хүмүүсийн шинэ жилийн баярт өгч буй ач холбогдлоос тодорхой харагдана. Харин энэ баярын үеэрх үйлчилгээний үнэ ханш, өртөг жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн үс засалт, нүүр будалт, гоёлын даашинз, ээмэг зүүлт, гоёл чимэглэлд зарцуулах мөнгө улам өссөөр. Арга ч үгүй биз. Зах зээлийн ханш, үнийн өсөлт үүнд шууд шалтгаална.

Энэ баярыг дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнийг дагаад хамтлаг дуучдын үнэ өртөг сониуч зантай нэгнийх нь анхаарлыг хамгийн их татдаг. Урлагийнхны хувьд шинэ жилийг хамгийн их орлого олдог үе нь гэдэг. Шинэ жилийн баяраар рок попын хамтлаг, дуучид болон нийтийн дуучдын үнэ ханш ямар байх, мөн энэхүү баярт ойролцоогоор хэчнээн төгрөг зарцуулагдах талаар сонирхуулъя.

Ингээд шинэ жилийн хамгийн олон дуутай уран бүтээлч болох Б.Сарантуяагийн үнэ ханшийг сонирхон түүнтэй холбогдсон юм. Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа хоёроос гурван дууг дөрвөн сая төгрөгөөр дуулна. Шинэ жилийн уянгалаг хэд хэдэн дууг эгшиглүүлсэн дуучин С.Сэрчмаа хоёр сая төгрөгөөр хоолойгоо үнэлжээ. Тэрээр хэрэв хүмүүст сонирхолтой бол хэдэн ч дууг харамлахгүй зориулна гэсэн юм. Харин дуучин Ж.Алтанцэцэг хоёр дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна. Гавьяат жүжигчин, эрос хатагтай, дуучин Т.Ариунаа, С.Наран болон “Гурван охин”, “Киви” хамтлаг мөн тооны дууг 2.5-3 сая төгрөгийн үнэтэй дуулах аж. Охидын залуу хамтлагийн төлөөлөл болох “Anemone” хоёроос гурван дууг 1.2-1.5 сая төгрөгөөр дуулна гэв.

Олон хүний сонсох дуртай “Шинэ жил” дууны эзэд, амьд хөгжмийн хамтлагуудын томоохон төлөөлөл болох “Хурд” хамтлагийн дуулах ханш дөрвөн сая төгрөгөөс эхлэх бол “Чингис хаан” хамтлагийн дуучин гавьяат Д.Жаргалсайхан 3.5-4 сая төгрөгөөр гурван дуу дуулна гэнэ.

Харин энэ жилийн хамгийн өндөр үнэтэй дуучнаар Төрийн соёрхолт Д.Болд тодорч байх шиг байна. Учир нь, тэрээр 5.5 сая төгрөгөөр дуулах ханш дуугарснаар энэ оны хамгийн үнэтэй дуучнаар онцгойрч байна. Харин хамгийн боломжийн үнээр дуулах дуучин нь ВХ. Тэрээр гурван дууг 500 мянган төгрөгөөр дуулах юм. “UBS” телевизийн “Universe Best Songs” наадмаас төрөн гарсан дуучид мөн ийм ханшаар байгууллага хамт олны баярын цэнгүүн дээр дуулах юм байна.

Рок, попын хамтлаг дуучид дээрх үнэ ханшаар дуулах бол нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны томоохон салонууд үс засалт 35-65 мянган төгрөг, нүүр будалт 20-45 мянган төгрөгөөр хийж үйлчлэх нь. Харин энгийн дундаж салонуудад дээрх хоёр үйлчилгээг нийлээд 35 мянгад авах боломжтой ажээ.

НИЙТИЙН ДУУЧДЫН ДУНДАЖ ХАНШ НЭГ САЯ ТӨГРӨГ
Энэ жилийн хувьд зохиолын дууны ханхүү хэмээн өргөмжлөгддөг дуучин С.Жавхлан өөрөө болон эхнэрийн хамт “халтуур” хийхгүйгээ мэдэгдсэн. Мөн дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувьд өнөөдрөөс “Харанга” хамтлагийнхантай гаднын орныг зорьж байгаа бөгөөд шинэ жилээр Монголд байхгүй аж.

Олноо танигдсан сүүлийн үед дуу нь хит болж буй зохиолын дуучдын үнэ ханшийг сонирхуулж байна. Я.Гэрэлчулуун 800 мянга 2-3 дуу П.Идэржавхлан 800 мянга 2-3 дуу Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа 2 сая 2-3 дуу Д.Намсрайноров нэг сая 2-3 дуу Д.Батсайхан нэг сая 2-3 дуу “Увертюра” хамтлаг хоёр сая төгрөгөөр хоёр дуу тус тус дуулна гэнэ. Харин ардын жүжигчин Д.Зангадын хувьд “Сүлд модны наадам” дуугаа харьцангуй бага үнээр буюу 300 мянган төгрөгөөр дуулах юм байна

Б.ОДОНЧИМЭГ О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …