Төрийн сангийн данс улайжээ

9УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаараа Засгийн газрын гишүүнээр томилогдсон сайд нартайгаа санал бодлоо солилцсон байна. Ингэхдээ Засгийн газрын гишүүдийн чиг үүрэг, эрхлэх асуудлыг еерчлөхөөр болбол УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв гэж үзжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан учраас МАН-ын бүлэг дээрх саналыг гаргаж байгаа бололтой. Мөн тус намын бүлэг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлсэн энэ оны төсвийн тодотгол болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Энэ хүрээнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат бүлгийн гишүүдэд улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан байна. Сангийн сайдын мэдээллээр Төрийн сан хасах 717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, нийтдээ 3.1 их наяд төгрөгт хүрчээ.

МАН-ын бүлгийн гишүүд энэхүү нөхцөл байдалтай танилцаад Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулж эдийн засгийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь зүйтэй гэж үзжээ. Мөн Хөгжпийн банкны зээл, “Чингис”, “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтыг ил болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Бүлгийн дарга С.Бямбацогт дээрх мэдээллийг хийсний дараа Сангийн сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдэд дараахь мэдээллийг өгсөн юм. Түүний хзлж буйгаар бол төсвийн хөрөнгө оруулалт 63 хувьтай, 600 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай байгаа ажээ. Зайлшгүй хийх шаардлагатай 600 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийнх нь 300 нь урсгал зардал, 300 нь хөрөнгө оруулалтын зардал юм байна. Одоогийн байдлаар 300 тэрбумын санхүүжилтийг нь л гаргах боломжтой бөгөөд үлдсэнийг нь ямар эх үүсвэрээс гаргах талаар судалж байгаа гэдгийг Сангийн сайдхэллээ.

 
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …