Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

olloo_mn_1418703863_saiӨнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол буюу 11.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.4 хувиар тус тус нэмэгджээ.
Нийт өвчлөгсөдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2214 дуудлага ирүүлсний 1128 тохиолдол буюу 50.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Г.Уянга

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …