Хар нохой өдөр

11Аргын тооллын 12 сарын 17-ны лхагва гараг, билгийн тооллын  өвлийн эхэн сарын шинийн 26-ны буд гараг, 9 улаанмэнгэтэй, үл зохилдох барилдлагатай,төмөр суудалтай, тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8:45 цагт  мандан, 17:05 цагт жаргана.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …