“Оюутолгой” ХХК-ийн удирдлагад Монголчуудын тоо нэмэгдлээ

oyu tolgoi  “Оюутолгой” ХХК-ийн удирдах шатны ажилтнуудад Монголчуудын оролцоог нэмэгдэх шаардлагыг манай Засгийн газраас тавиад байсан юм. Энэ шаардлагын дагуу Оюутолгой дахь удирдах ажилтнуудын тоог нэмжээ.  “Оюутолгой” ХХК-ийн Бизнесийн шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн даргаар Бэгзжавын Дуламсүрэнг , Сүхбаатарын Мөнхсүхийг Эрчим хүчний стратеги хөгжлийн хэлтсийн даргааар,  Цэрэвсүрэнгийн Цэрэнхүүг Компанийн хэрэг эрхлэх газрын даргаар, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар, Цогоогийн Мөнх-Очирыг Хуулийн хэлтсийн даргаар тус тус томилжээ.

“Оюутолгой” ХХК-ны Монголын талыг төлөөлөх ТУЗ-д өөрчлөлт орно гэсэн мэдээлэл байгаа ч хараахан шийдэгдээгүй байна.

 Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …