Найман зууны тэртээх манай өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахархлыг түүхийн хуудаснаас амилуулж, хүн төрөлхтөнд, үеийн үед дамжин үлдэх бодит шүтээн болсон“Түмэн хишигтэн” төслийн аялгууг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбат бичиж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Үндэсний хөгжмийн “Төрийн их найрал” хөгжимчид хөгжимдөж амьдруулах“Түмэн хишигтэн” хэмээх бүтээл тун удахгүй үзэгч, сонсогчдын хүртээл болох нээ. Учир нь Б.Чинбат өөрийн албан ёсны “Facebook” хуудсандаа“Түмэн хишигтэн” хөгжмийн бүтээл маань дуусаж “Төрийн их найрал” хөгжимчид бэлтгэлдээ орлоо. Түүнчлэн ДБЭТ-ын 50-н хүний бүрэлдэхүүнтэй найрал дуучид тун удахгүй бэлтгэлдээ орох юм хэмээн бичжээ.
Түүнчлэн “Түмэн хишигтэн” хэмээх уг бүтээлд Морин хуур, Хуучир, Их хуур, Ятга, Лимбэ, Ёочин, Их бүрээ, Цордон, Бишгүүр, Шанз, Эвэр бүрээ, Бөмбөрүүд гэх мэт олон янзын дуу авиа, онцлог дуугаралттай хөгжмийн олон нэрт зэмсэгүүдээс бүрдэж энэхүү бүтээл маань тоглогдоно. Мөнх галын суу ухааныг дэлхийн дайтадМонгол хэмээн тунхагласан “Түмэн хишигтэн”-ий их түүхийг бид дуулъя” хэмээжээ.
эх сурвалж: урлаг.мн