Оюутнуудын 70000-ыг энэ сарын 20-ноос олгоно

uls_548fb4960c3d8_1Оюутануудад олгодог үндэсний тэтгэлэгийн мөнгийг энэ сарын 20-28-ны хооронд олгохоор болжээ. Сургалтын төрийн сангаас энэ улиралын тэтгэлгийг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Сангийн яамнаас санхүүжилтийн эрхийг тавихаар төрийн сангаас оюутнуудын дансанд байршуулах юм.

Өнгөрсөн жил давхардсан тоогоор 165 мянган оюутан авч байсан бол энэ жил Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан улиралд 12 дээш багц цагийн хичээлийг судалж,  2.0 голчоос дээш үнэлгээтэй оюутан үндэсний тэтгэлэгт хамрагдах юм.

Түүнчлэн  сурлагын өндөр амжилт гаргасан 3.4-өөс дээш голч дүнтэй бол 50, 3.8 голчоос дээш бол 75 хувийн урамшуулалын нэмэлт тэтгэлэг авна.

uls.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …