Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнийг Монголын мисс тэргүүлж байна

zyrag_(80)4114584892014-12-17-11-32[www.urlag.mn]Өмнөд Солонгосын Сөүл хотноо болж буй “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монголоос “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож байна. Тэрбээр Мисс монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож буй Э.Азбилэг нь уран нугаралтын гайхимшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны олон сая хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орноо сурталчилж явна.

Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт 2014 оны 12 сарын 19-нд Сөүлийн  Соме Севит боомт дээр болох бөгөөд 164 орны 10 сая гаруй хүн энэ арга хэмжээг үзэж сонирхоно гэсэн тооцоо байгаа юм.

Шинэ цагийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлснээр кино урлагийн од, рок попын дуучин, супер моделиуд тодрон гарах замналыг бий болгох энэ арга хэмжээ Хан мөрний арлын бүс нутагт болж байгаагаараа онцлог ажээ.

Түүнчлэн тус арга хэмжээ нь усан боомт дээр  буюу усан дээр барьсан байгууламжинд болсон, гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм. Тэмцээний ялагчийг шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй зэрэгцэн тодруулах ба энэ арга хэмжээг “Одуудын үдэш”  нэрийн дор зохион байгуулан Өмнөд Солонгосын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулах аж. Ингээд та бүхэндээ “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэгийн тэмцээнд оролцож буй үеийн сонирхолтой фото сурвалжлагийг хүргэж байна.

Тус тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.supertalentoftheworld.com сайтаар зочлож аваарай.

zyrag_(72)6250767442014-12-17-11-31[www.urlag.mn] zyrag_(50)4701421162014-12-17-11-31[www.urlag.mn] fb37_zps25ab3198 10665802_765862603462554_2405536579349765363_n_zps60eedd0a 10277785_821097091265205_4487529616440710525_n_zps40209eec 10352888_821938487847732_8823787136873662243_n_zps0a5d6b17 10403467_751804458232038_4764262755885441315_n_zpsac456997 10421256_821945227847058_4219849179930184943_n_zps52ff556a 10524647_748628318549652_3419048320712831473_n_zpsd26c509e

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …