Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд цөөн башёд үнэмлэхүй амжилт үзүүлэн “секивакэ” цол хүртчихээд буй Архангайн Батцэнгэлийн уугуул хүү Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо жингээ хасахаар хичээж байна. Түүнийг сумогийн мэргэжилтнүүд болон багш Минато ояката нь жингээ тодорхой хэмжээгээр хасах шаардлагатайг хэлсэн байна. Учир нь Ичиножёо жингээ хасч хурдаа нэмэхгүй бол барилдааны амжилт буурч магадгүй гэнэ.
Одоогоор Ичиножёогийн жин 199 кг-д хүрчихээд байгаа. Харин ойрын хугацаанд түүнд тавигдаж буй шаардлага бол жингээ 185-190 кг болгож ойролцоогоор 10 орчим кг-аар хасах гэнэ. Тиймээс Ичиножёо их гүйж, бэлтгэлээ ч улам чанаржуулж эхэлсэн байна.Японы хэвлэлээр Ичиножёо өрсөлдөгчтэйгээ бус өөртэйгээ, тодруулбал өөрийнхөө жинтэй “барилдаж” байна хэмээн онцлон бичих болжээ.
Эх сурвалж: www.mnb.mn