“CHRISTMAS NIGHT” тоглолт болоход 2 хоног үлдлээ

374f23e5251ae6f7originalХүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж энэ цаг мөчид улсын филармонийн уран бүтээлчдийн шинэ жилийн баярт зориулсан шилдэг хөгжмийн тоглолт болох тухай  мэдээллийг хэвлэлийн хурлаас хүргэж байна.

Улсын филармонийн дэд дарга Г.Батхуяг: Улсын филармоноос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт 12- р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд тоглоно. Тус тоглолтонд филармонийн симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, джаз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцоно.

Улсын филармони 2015– оноос бүх нийтийн боловсролыг дэмжих ХӨГЖИМ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан тус тоглолтыг үзвэрийн танхимд хүрэлцэн ирсэн үзэгчиддээ толилуулахаас гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдэд Юнивишний IPTV-ийн 88-р сувгаар дуу, дүрсний өндөр чанартайгаар орчинд нь байгаа мэт шууд хүлээн авч үзэх боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тоглолт онцлогтой юм.

Тоглолтын хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар:

4aafecac076421adoriginal“Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт та бидний танил болсон “The polar express suite”, “Ирониясудьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Харин хоёр дахь хэсэгт дан джаз хөгжмийн тоглолтуудаар бэлэг барина. Шинэ жилийн хамгийн шилдэг, гайхалтай энэ тоглолтод томоохон бүтээлүүдийг анх удаа албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй юм. Мэдээж тоглолт маань тайз засал талаасаа ч шинэ жилийн уур амьсгалыг танд бүрэн мэдрүүлэх болно. Манай тоглолтод саатаж шинэ жилийн сэтгэлд хоногшсон дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч үзэж, сонсохыг урьж байна” хэмээн ярьсан.

Шинэ жилийн шилдэг хөгжмийн “Christmas night” тоглолтын тасалбарыг СТӨ, Улсын филармонийн билетийн касс /70148012 / худалдаалж буй бөгөөд 1900-1617-  үнэгүй хүргэх , www.easyticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтой аж.  Мөн та юнителийн хэрэглэгч бол GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр тасалбар авч болох гэнэ.

e2b9525d820366ddoriginal 7c5bcab1570227e4original 5ab501f44e630924original 10859650_831374946904784_1918054015_n

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …