2014 оны 12-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5960 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
Үхрийн мах | ||||||||||||
1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | |
2013 | 7335 | 8025 | 7895 | 8330 | 8380 | 8275 | 8225 | 7710 | 7825 | 7245 | 7115 | 7280 |
2014 | 7980 | 7775 | 8425 | 8370 | 8685 | 8730 | 7955 | 7590 | 7635 | 7550 | 7495 | 7465* |
Хонины мах | ||||||||||||
1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | |
2013 | 6480 | 7095 | 7060 | 7420 | 7490 | 7470 | 7415 | 6710 | 6540 | 6215 | 6085 | 6245 |
2014 | 6855 | 6675 | 7040 | 7630 | 7800 | 7685 | 7030 | 6585 | 6395 | 5965 | 5835 | 5960* |
* 3-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 70 төгрөгөөр, хонины цул мах 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2014 оны 12-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1050 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Меркури”, “Барс”, “Макс”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 1100 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2014 оны 12-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.0 хувиар буюу 10 төгрөгөөр, лууван 2.0 хувиар буюу 25 төгрөгөөр буурч, харин байцаа 0.5 хувиар буюу 5 төгрөгөөр өссөн байлаа.